Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан семинар эхэллээ

Авлигатай тэмцэх газраас төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит семинарийг 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр эхлүүллээ.

Авлигын эсрэг хуульд зааснаар албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо тухайн оны 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй юм. Хуулийн хугацаа ойртож буйтай холбогдуулан мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий 110 гаруй албан тушаалтанд арга зүйн заавар, зөвлөгөө өгөх үүднээс семинарийг зохион байгуулж байна.

Семинарийн үеэр мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд анхаарах зарим асуудал, “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем”-ийн ашиглалт, цахим бүрдүүлэлтийн талаар танилцуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг мэдээлэв. Түүнчлэн мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд ажлын арга барил, туршлагаа харилцан солилцох юм байна.

Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан семинар 2 өдөр үргэлжилнэ.

Сэтгэгдэл үлдээх