Нэгдсэн Үндэсний Байгууллагын Авилгалын эсрэг конвенцийн  2, 5 дугаар бүлгийн хүрээнд хийгдсэн ажлын тайлан

2015 оны 07 дүгээр сарын 08-ны өдөр                                                                  Улаанбаатар хот

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбар нь Авилгалын эсрэг конвенцийн 2 бүлгийн 5 дугаар зүйл, 9  дүгээр зүйлүүдийг хэрэгжүүлэн дараахь ажлуудыг гүйцэтгээд байна.

Үүнд:

  1. Төрийн байгууллагын цахим хуудасны талаар:

Төрийнбайгууллагуудынцахим хуудсандхяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр тушаалаар байгуулагдан ажилласан. Ажлын хэсэг нь 2011 онд батлагдсан “Төрийн байгууллагуудын цахим хуудсанд тавигдах шаардлага MNS6285:201 стандарт”, Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан холбогдох шаардлага, стандартуудыг баримтлан 89 тест бүхий асуулга боловсруулж,  нийт 79 байгууллага /15 яам, ЗГХЭГ, 41 агентлаг, 21 аймаг/-ын цахим хуудсыг шалгасан.

Шалгалтын тайлан болон цаашид хэрэгжүүлвэл зохих арга хэмжээний саналын хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тагнуулын ерөнхий газрын Кибер Аюулгүй Байдлын газарт, www.data.gov.mn цахим хуудсанд шалгалтын үр дүнг байршуулж, шалгалтанд хамрагдсан байгууллагуудад тус тус албан бичгээр хүргүүлсэн.

  1. Мэдээллийн ил тод байдлын талаар:

“Бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох” үндэсний хөтөлбөр, “Цахим засаг” үндэсний хөтөлбөр, “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай” хууль зэрэг төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдийн хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн бодлого боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй болгож, цахим засгийн үйлчилгээг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор төрийн үйлчилгээний нэгдсэн портал сайт /www.ezasag.mn/болон төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд тус бүрдээ цахим хуудас хөгжүүлэн ажиллаж байгаа билээ.Цаашид ч энэ чиглэлийн цахим хуудаснуудын тоо нэмэгдэх хандлагатай байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгжид зориулагдсан эдгээр төрийн үйлчилгээний цахим хуудсуудад тавигдах “Төрийн үйлчилгээний цахим хуудсанд тавигдах шаардлагын стандарт” төслийг боловсруулжХХЗХ-нд хүргүүлсэн.

Төрийн мэдээллийн нээлттэй өгөгдлийн цахим системийг бий болгох, төрийн байгууллагуудаас нээлттэй тавьж болох мэдээллийн жагсаалтыг гаргах, улмаар нээлттэй мэдээллээр иргэдийг хангах ажлын хэсгийг тус газрын даргын 2015 оны 35 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн хүрээнд нээлттэй өгөгдлийн CKAN платформ дээр www.data.gov.mn цахим хуудсыг нээн ажилуулж эхлээд байна. Тус цахим хуудсанд эхний ээлжинд МТҮП болон МТШХХГ-ын нээлттэй мэдээлж болох өгөгдлүүдийг тавьж жишиг болгоод байгаа ба цаашдаа бусад төрийн байгууллагуудад нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн нээлттэй өгөгдлийн систем ажиллаж буй CKAN платформын орчуулгыг дахин хянах, цахим хуудасны дизайныг сайжруулах, төрийн нээлттэй өгөгдлийн журмыг боловсруулах ажлууд тус тус хийгдэж байна.

Мөн тус газрын даргын 2015 оны 37 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдалд эрсдлийн үнэлгээг хийж нэгдсэн тайлан, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэхээр ажиллаж байна.

  1. Тусгай зөвшөөрлийн талаар:

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо олгож ирсэн.

Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус газрын даргын 2015 оны 45 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгээс “Нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглах талаар төрөөс баримтлах бодлого”, “Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг тус тус боловсруулан газрын даргын тушаалаар баталсан. Мөн тус газраас тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыгзохион байгуулж дууссан ба шалгарсан байгууллагатай гэрээ байгуулахаар бэлтгэл ажлыг хийжбайна.

  1. Шилэн дансны хуулийн хүрээнд:

Монгол Улсад шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх бүхийл бэлтгэл ажлыг хангасны үндсэндээр өнөөдөр амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд хуулийн өдөр дутмын хэрэгжилтэнд  Монгол Улсын сангийн яам хяналт тавин ажиллаж байна.

ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ТАЙЛАН

Шилэн дансны тухай хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Засгийн газрын 2014 оны 12-р сарын 15-ны өдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн дагуу шилэн дансны нэгдсэн цахим хуудас болох www.shilendans.gov.mn–д холбогдож ажиллах бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийг тус газрын даргын 2014 оны 12-р сарын 19-ны өдрийн 313 дугаар тушаалаар байгуулан ажилласан.

Ажлын хэсэг нь 2014 оны 12-р сарын 22-ны өдрөөс 2015 оны 1-р сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд дор дурьдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  1. Бүх шатны төрийн байгууллагууд руу шилэн дансны нэгдсэн цахим хуудастай хэрхэн холбогдон ажиллах талаар зааварчилгаа өгөх ажлын хүрээнд бүх аймаг, сумын засаг дарга, ИТХ-ын дарга нарт Шилэн дансны хуулийн талаар танилцуулага хийсэн. Төрийн захиргааны төв нийт 74 байгууллагад 2014 оны 12-р сарын 18-ны өдрийн 1/1331 тоот Хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичгийг хүргүүлж ажиллав. Тус албан бичиг нь шилэн дансны нэгдсэн цахим хуудас нээгдэхээс өмнө явсан тул анхан шатны мэдээлэл, Үндэсний дата төвөөс холбогдох мэргэжилтэний утас зэргийг явуулсан болно.
  2. Байгууллага бүр өөрсдийн цахим хуудсанд шилэн данс гэсэн цэсийг хэрхэн үүсгэх, холбоос хэрхэн татаж авах талаар зааварчилгаа өгөх ажлын хүрээнд ажлын хэсгийн гишүүд нийт 74 байгууллагуудыг хуваан авч албан тоотын дагуу төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн ерөнхий нягтлангуудад хэрхэн холбогдон ажиллах талаар утсаар зааварчилгаа өгөв. Мөн тухайн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтэнтэй холбогдож байгууллагын цахим хуудсанд шилэн дансны нэгдсэн цахим хуудастай холбогдох баннер хэрхэн байршуулах талаар зааварчилгаа өгч ажиллав.

Байгууллагуудын шивж оруулах мэдээллийн жагсаалтын дагуу холбогдох байгууллагуудтай холбогдож хэрхэн холбогдон ажиллах талаар зааварчилгаа өгөх ажлын хүрээнд Шилэн дансны нэгдсэн цахим хуудас 2014 оны 12-р сарын 25-ны өдрөөс эхлэн нээгдсэнтэй холбогдуулан холбогдох бүх байгууллагуудад мэдээлэл, зааварчилгаа өгөх үүднээс ажлын хэсгийн гишүүдийн холбогдох утас, имэйл хаягыг www.shilendans.gov.mn цахим хуудсанд байршуулж ажиллав.

Тус ажлын хүрээнд ажлын хэсгийн гишүүд дунджаар өдөрт 20-30 дуудлага хүлээн авч ажилласан бөгөөд хамгийн эхний утасны дугаар дээр өдөрт дунджаар 80-90 дуудлага тогтмол авч ажиллав.

  1. Нийт шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд холбогдон ажиллах 5000 гаруй байгууллагуудын шаталсан зураглал гаргах;
  2. Дээр дурдагдсан ажилуудын хэрэгжилтэд хяналт тавих.

Ажлын хэсгийн гишүүд байгууллагуудад хэрхэн холбогдох талаар зааварчилгаа өгөхөөс гадна тухайн дуудлагаар хүлээн авсан алдааны тухай мэдээлэл болон тухайн байгууллагын эргэн холбогдох мэдээлэл зэргийг Task manager /103.17.108.202/-т тэмдэглэн оруулж Үндэсний дата төвийн болон Интерактив компаний холбогдох системийн админд өгч ажиллав. Алдааны мэдээллийн дагуу системийн админууд алдааг тухай бүр шийдвэрлэж ажилласан болно.

Нэмэлт ажлууд:

  1. Кибер аюулгүй байдлын газраас ирүүлсэн 2014.12.31-ны өдрийн 03/443 тоотын дагуу шилэн дансны нэгдсэн цахим хуудас shilendans.gov.mn –ийг тодорхой давтамжтай шалгах үүднээс мэдээлэл оруулах хэрэглэгчийн эрхийг үүсгэж өгөх ажлыг зохион байгуулав (нэвтрэх эрх: b.uuganbayar@ncsc.gov.mn, 260000).
  2. Гүйцэтгэгч компани 2014 оны 12-р сарын 8-ны өдөр ЗГХЭГ-тай байгуулсан 1/2014-12 тоот гэрээнд цөөн тооны төрийн байгууллагууд холбогдон ажиллах байсан боловч энэ нь өргөжин төрийн болон төрийн өмчит нийт 6000 гаруй байгууллагуудын мэдээллийг харуулах нэгдсэн цахим хуудас болж томорсон тул гүйцэтгэгч компани гэрээг шинэчлэх, захиалагчыг тодорхой болгох улмаар цахим хуудсаны талаар нэгдсэн дүрэм авч ажиллах хүсэлтэй байгаа билээ. Энэ талаарх хүсэлтээ 2015 оны 1-р сарын 8-ны өдрийн 15/004 тоот албан бичгээр ирүүлсэн билээ. Иймд энэ хүсэлтийг яаралтай шийдвэрлэх саналыг сангийн яаманд 01.12-ны өдрийн 1/22 тоот албан бичиг хүргүүлэв.

Тус албан тоотын хариу болгон Сангийн яамнаас 2015 оны 1-р сарын 16-ны 8-3/296 тоот албан бичиг ирсэн бөгөөд энэхүү албан тоотод шилэн дансны нэгдсэн цахим хуудасны ашиглалттай холбогдуулан гарч байгаа алдаа, дутагдалыг яаралтай засч залруулан, үйл ажиллагааг жигдрүүлж, бүрэн ажиллагаатай болгосны үндсэн дээр Сангийн яаманд хүлээлгэн өгөх талаар дурьдсан болно.

Иймд энэхүү асуудлыг гүйцэтгэгч компанитай анхлан гэрээ хийсэн захиалагч тал болох Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүсэлтээ хүргүүлэн, хүлээн авах ажлыг зохион байгуулахыг хүссэн албан тоотыг хүргүүлэв.

  1. Мөн Үндэсний дата төвөөс “Шилэн дансны тухай” хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдсэн ажлын тайланг 2015.01.05 болон 2015.01.20-ны өдрүүдэд тус газарт хүргүүлсэнтэй танилцав.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх