МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ГАЗАРТ 2015 ОНД  ИРГЭД, АЛБАН ХААГЧИД, БУСАД БАЙГУУЛЛАГААС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ

/ хагас жилийн байдлаар/

Тус газар нь “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”, “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” Ерөнхий сайдын 2005 оны 67 дугаар захирамжийн дагуу  иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэхтэй холбогдсон  арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Иргэд болон албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэн холбогдох албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа ба 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд иргэдээс 8, газрын албан хаагчдаас 23, нийт 31 өргөдөл ирсэн байна.

Тайлангийн хугацаанд иргэдээс ирүүлсэн өргөдлүүдийг ангилж үзвэл

Өргөдөл Тоо Шийдвэрлэсэн Шийдвэрлээгүй
1 Ажилд орох тухай 1 1
2 Чөлөө хүсэх тухай 13 13
3 Ажлаас чөлөөлөгдөх тухай 3 3
4 Орон сууц хүсэх тухай 1 1
5 Хүүхэд асрах чөлөө хүсэх тухай 4 4
6 Сургалтын гэрээ байгуулах тухай 1 1
7 Иргэдээс 8 4 4 /хяналтанд байна/
Нийт дүн 31 27 4

Тус газрын удирдлага болон өргөдөл, гомдлын асуудал хариуцсан мэргэжилтэн  иргэдийг ажлын өдрүүдэд  хүлээн авч, хуулийн хугацаанд шийдвэрлэн хариу өглөө.

Мөн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэхтэй холбогдуулан санал, хүсэлтийн хайрцаг нээн ажиллуулж байна.

 

Төрийн захиргааны удирдлага, хамтын ажиллагааны хэлтэс

2015.06.25

Сэтгэгдэл үлдээх