Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох  “А3” сургалтыг зохион байгуулахаар ажиллаж байна

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн хүрээнд худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох  “А3” сургалтыг харъяа болон салбарын байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сургалтыг “Хүний хөгжил судалгаа сургалтын төв” ТББ-аас явуулах ба хамрагдах хүний тооноос хамааран агентлаг дээрээ зохион байгуулах боломжтой.

Сургалтыг 3 хоногт багтаан явуулах бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан  авах ажиллагааны газраас онлайн хэлбэрээр авч, сертификат олгох болно.

Сэтгэгдэл үлдээх