Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

 Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Авлигатай тэмцэх газартай хамтран нийт албан хаагчдын дунд “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Б.Туул, ажилтан Б.Тэрбиш нар явууллаа. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн үндсэн ойлголтыг тодорхой жишээн дээр тайлбарлаж, зөрчлийн төрөл хориглолт болон хязгаарлалтын талаар нийт албан  хаагчдад танилцууллаа.

Сэтгэгдэл үлдээх