Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлогын хэлтэс

Энэ нэгж нь радио, телевизийн өргөн нэвтрүүлэг, нийгмийн мэдээллийн сүлжээ, цахим хуудас, контент, цахим боловсролын чиглэлээрх бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, мэдээлэл түгээх дэвшилтэт технологийг нутагшуулах, хөгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн тухай хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах; нийгмийн мэдээллийн сүлжээ болон цахим хуудас, интернэтээр дамжиж байгаа бүх төрлийн контентийг хөгжүүлэх бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; цахим орчны аюулгүй байдлын талаар бодлогын удирдамжаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөмж өгөх; харилцаа холбоо, мэдээллийн технологийн зөв зохистой хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, цахим орчин, нийгмийн мэдээллийн сүлжээг ашиглах иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх бодлого, зохицуулалтын орчныг бүрдүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь үндсэн үүрэг болон чиг үүрэгт заагдсан зорилт болон бүх нийтийн цахим боловсролыг хөгжүүлэх, цахим гэмт хэрэгтэй тэмцэх бодлого боловсруулахад холбогдсон шийдвэр гаргахад газрын даргад мэргэжлийн өндөр түвшний цаг үеэ олсон, шуурхай мэдээлэл, зөвлөгөө өгөх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь газрын дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, агентлаг, орон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бусад аж ахуйн нэгж, иргэд байна. Энэ нэгжийн гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын мэдээллийн технологийн нэгж, Харилцаа холбооны зохицуулах хороо, мэдээллийн технологийн асуудал хариуцсан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, үндэсний болон хувийн хэвшлийн телевиз, радио, нийгмийн мэдээллийн сүлжээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд, холбогдох их, дээд сургуулийн эрдэмтэн, багш, мэргэжлийн холбоод байна.

1 Рагчаа Эрдэнэбилэг Хэлтсийн дарга 208 330783 erdenebileg.r@cita.gov.mn
2 Зориг    Сэргэлэн Радио телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн 206 312835 sergelen@cita.gov.mn
3 Батболд  Гарьдмагнай Нийгмийн сүлжээ хариуцсан мэргэжилтэн garidmagnai@cita.gov.mn
4 Пүрэвдагва Пүрэвсүрэн Цахим аюулгүй байдал, интернэтийн зохистой хэрэглээний бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн purevsuren@cita.gov.mn
5 Сүхбат       Мөнхбат Цахим орчны аюулгүй байдлын бодлого, зохицуулалт хариуцсан munkhbat@cita.gov.mn
6 Батхишиг Даваадорж Нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалт davaadorj@cita.gov.mn
7 Ганболд Болорчимэг Радио телевизийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн 210 319546 bolorchimeg@cita.gov.mn
8 Чадраабал        Болор-Эрдэнэ Радио телевиз болон нийгмийн мэдээллийн сүлжээний  контентын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн bolorerdene@cita.gov.mn