ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАРТ 2017 ОНД  ИРГЭД, АЛБАН ХААГЧИД, БУСАД БАЙГУУЛЛАГААС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

Тус газар нь “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”, “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” Ерөнхий сайдын 2005 оны 67 дугаар захирамжийн дагуу  иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэхтэй холбогдсон  арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Иргэд, албан хаагчид, бусад байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэн холбогдох албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлэх арга хэмжээний хүрээнд 2017 онд нийт 83 өргөдөл, гомдол ирснийг хүлээн авч, шийдвэрлэн ажиллалаа. Өргөдлийн шийдвэрлэлт 100%-тай байна.

Ирсэн өргөдөл, гомдлыг ангилж үзвэл:

Д/д Илгээгч Ангилал Агуулга
Өргөдөл Гомдол Ажилд орохыг хүсэх тухай Чөлөө хүсэх тухай Ажлаас чөлөөлөгдөхийг хүсэх тухай Бусад
1 Иргэн 33 1 22 11
2 Байгууллага 4 4
3 Газрын албан хаагч 44 1 25 8 12
Нийт 81 2

Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д тайлант онд нийт санал, хүсэлт 59, гомдол 15, талархал 3, шүүмжлэл 2 ирүүлснийг хүлээн авч, тухай бүрт нь шуурхай шийдвэрлэн, холбогдох арга хэмжээг авч, ажиллалаа.

ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх