ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Дээд газрын тогтоол, шийдвэр болон 2017 оныг “Хууль, эрх зүйн шинэтгэл”-ийн жил болгосонтой тус тус уялдуулан үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган ажиллалаа.

Нэг. Харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, радио давтамж, сансрын технологийн талаарх дэвшилтэт технологийг нутагшуулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах ажлын хүрээнд:

Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаарх баримтлах бодлого /2016-2025/ баримт бичгийг боловсруулж, Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 47 дугаар тогтоолоор батлуулав. Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Ерөнхий сайдын захирамжаар батлууллаа.

“Монгол шуудан” ХК-ийн хувьчлалын асуудлаар холбогдох мэдээллийг судалж, төрийн эзэмшлийн хувьцааг худалдан борлуулахаас өмнө компанийг дахин үнэлгээгээр оруулах талаар санал боловсруулж, ТӨБЗГ-т хүргүүлсэн.

Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн 40 хувийг эзэмшигч Кореа Телеком корпораци Монгол Улсын Засгийн газарт хувьцаагаа худалдах хүсэлт ирүүлсний дагуу судалж 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн МЦХ ХК-ийн  40 хувийг Монгол Улсын Засгийн газар худалдан авах шийдвэр гаргуулсан. “Хувьцааны хөрөнгө шийдвэрлэх тухай” 300 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын цахилгаан холбоо ХК-д хүргүүллээ.

Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хууль, Радио долгионы тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгцээ, шаардлагын урьдчилсан тандан судалгааг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдээс судалгаа авч, дотоодын болон олон улсын холбогдох хууль тогтоомжийг судлан, боловсруулсан. Уг тайланд тусгагдсан зөвлөмжийн дагуу Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хууль, Радио долгионы тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн үзэл баримтлалын төслийг тус тус боловсруулан батлуулахаар ЗГХЭГ-т холбогдох тандан судалгааны тайлангийн хамт хүргүүлсэн. Мөн Шуудангийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль болон Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулаад байна.

Ерөнхий сайдын 2017 оны 177 дугаар захирамжаар Сансрын үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулсан. Сансрын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр харилцаа холбооны хиймэл дагуул ашиглах чиглэлээр авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулга бэлтгээд байна.

Монгол Улс болон БНХАУ-ын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын 2 дахь удаагийн уулзалтыг 08 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран зохион байгуулсан. Энэхүү уулзалтаар хоёр орны хил орчмын бүс нутаг дахь радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалт, бодлого зохицуулалтын талаар танилцуулж, үүрэн холбооны 2G, 3G, 4G системийн радио давтамжийн ашиглалтыг зохицуулах үр ашигтай механизмыг хэрхэн бүрдүүлэх талаар санал солилцлоо.

Улс хоорондын дамжин өнгөрөх транзит үйлчилгээний асуудлаар дараах ажлууд хийгдсэн. Үүнд:

  • Тайланд Улсын Бангкок хотноо 2017 оны 05 дугаар сард зохион байгуулагдсан UN ESCAP-ийн 73 дугаар комиссын хуралд Монгол Улсаас оролцсон төлөөлөгчдөд улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээний талаар мэдээлэл, танилцуулга бэлтгэж тогтоолын төсөлтэй холбоотой Монгол Улсын байр суурийг хүргүүлсэн. Улмаар Ази, Номхон далайн бүс нутгийн өндөр хурдны мэдээлэл, холбооны сүлжээ байгуулах талаар тогтоолд тусгуулсан.
  • Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах ажлын хүрээнд Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх транзит урсгалын хэмжээг нэмэгдүүлэх төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг бэлтгэж, ГХЯ-д хүргүүлсэн. Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Монголын талын ажлын хэсэгт тус газрын дарга Б.Чинбат ажиллаж байна.
  • Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 142 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжлийн зам” хөтөлбөрт Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх улс хоорондын урсгалын хэмжээг нэмэгдүүлэх талаар тусгуулсан.
  • Монгол Улс, БНХАУ-ын “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ын хүрээнд “Монгол Хятадын экспо-2017” зохион байгуулах ажлын хэсэгт холбогдох мэдээллийг хүргүүлэв.
  • Улс хоорондын транзитын урсгалын хэмжээг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх ажлын хүрээнд ХХМТГ, ХХЗХ болон тусгай зөвшөөрөл бүхий 3 компанийн төлөөлөгчид “Capacity HongKong” арга хэмжээнд оролцож арга хэмжээг зохион байгуулагчид болон оролцогчидтой цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Үүний үр дүнд 2018 онд “Capacity Media” компанитай хамтран Монгол Улсад олон улсын бизнес уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Шуудангийн бүсчлэлийн кодыг шинэчлэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 80 дугаар тогтоолоор, Шуудангийн маркийн 2018-2019 онд хэвлүүлэх төлөвлөгөө загварыг 119 дүгээр тогтоолоор тус тус батлууллаа.

Дэд бүтцийн сайдын 2003 оны 39 дугаар тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлс тогтоох журам”-ыг Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 117 тоот захирамжийн дагуу шинэчлэн батлуулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 3720 дугаарт бүртгүүлсэн.

“Монгол Улсын харилцаа холбооны үйлчилгээний өрсөлдөөн, үнэ тарифын талаарх бодлогын баримтлах чиглэл”-ийг шинэчлэн боловсруулж, тус газрын даргын тушаалаар батлуулав.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл, харилцаа холбооны хүртээмжийг сайжруулах арга хэмжээний талаар санал боловсруулан ХНХЯ-нд хүргүүлсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнүүдтэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээллийн хүртээмж” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийн нэгж болон Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Сонсголгүй иргэдийн үндэсний холбоо, Дохионы орчуулагчдын холбоо зэрэг ТББ-ууд оролцов.

“Дэлхийн шуудан холбооны байгууллага”-ын гишүүнчлэлийн төлбөр төлөх талаар асуудлыг судалж, Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит сангийн төлбөр, татвар, хандивын тухай Засгийн газрын 2017 оны 60 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл, танилцуулга бэлтгэн ЗГХЭГ-т хүргүүлсэн.

“Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийн төсөл хэрэгжүүлэх нэгжийг татан буулгах асуудлаар Сангийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг ЗГХЭГ, Үндэсний Аудитын газарт тус тус хүргүүлсэн. Мөн “Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийн гүйцэтгэлийн үнэлгээний тайлан, төсөл хэрэгжүүлэх нэгжийн хөрөнгийг шилжүүлэх талаар саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу “Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинарын үеэр малчдад цаг агаарын урьдчилсан мэдээ гамшгийн сэрэмжлүүлэг мэдээг үүрэн холбооны тусгай дугаар ашиглан мессэжээр хүргэх төслийн ажлыг ОБЕГ-т шилжүүлэн өгөх санамж бичгийг ХХМТГ, үүрэн холбооны операторууд ОБЕГ-тай хамтран 6 тал гарын үсэг зурав. Улмаар төслийн үр дүнг цаашид тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид болон ОБЕГ хооронд гэрээ байгуулж ажиллахад дэмжлэг үзүүлсэн.

Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийн хүрээнд хийгдэх  “Үндэсний дата төвийн нөөцийн төв байгуулах” төслийн техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр “Микросити” ХХК шалгарсны дагуу төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үндэсний дата төв болон Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулж, Багануур дүүрэгт байрлах “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн барилгын засварын ажил, Дархан-Уул аймагт байрлах Мобиком корпораци ХХК-ийн дата төвийн зориулалт бүхий байр, Юнител групп ХХК-ийн модуляр дата төвтэй тус тус танилцаж, Дархан-Уул аймгийн “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн барилгыг нөөц төвөөр ашиглах боломжтой гэж сонгов. Гэрээний дагуу нөөц төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн баримт бичиг боловсруулан “Ухаалаг засаг” төслийн нэгжид хүргүүллээ.

Монгол Улсын Шадар сайд, Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөлийн даргаас 2017 оны ЗГ-2/27 албан тоотоор ирүүлсэн үүргийн дагуу Анхаар аппликейшнийг сурталчлах ажлыг үүрэн холбооны операторууд болон ухаалаг төхөөрөмж борлуулагч аж ахуйн нэгжүүдэд хамтран ажиллах тухай 2017 оны 1/110 албан тоот хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч ажилласан.

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд авиралт хийж байгаад осолдсон иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд харилцаа холбооны бэлэн байдлыг хангах талаар зарим арга хэмжээг авч ажилласан.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн замын өргөтгөл шинэчлэлийн зураг төсөл боловсруулах төслийн хүрээнд тус чиглэлд мэдээлэл холбооны шугам эзэмшдэг, ашигладаг компаниудаас мэдээлэл холбооны шугамын мэдээлэл авч нэгтгэн ЗТХЯ-д хүргүүлэн, сүлжээ эзэмшигч бүхий байгууллагуудыг тус төслийн багтай хамтран ажиллах чиглэл хүргүүлэв.

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10-р хороо, Морингийн даваа, Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн авто замаас Айцын даваа чиглэлд Хөшигийн хөндийн хурдны замтай холбох шинэ авто замын зураг төсөл боловсруулах ажил хийгдэж байгаатай холбоотой тус чиглэлд холбооны сүлжээний мэдээллийг гаргаж, Ростов ХХК-д хүргүүлэв.

Барилга, хот байгуулалтын сайдын 43 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөлд харилцаа холбооны салбарын мэдээллийг бэлтгэн хүргүүлэв.

2016-2017 оны салбарын нийт орлого, хөрөнгө оруулалт, улсын төсөвт төвлөрүүлсэн орлого зэрэг санхүүгийн статистик үзүүлэлтийг салбарын 15 үйлчилгээгээр гаргаж өмнөх оны хагас жилтэй харьцуулсан өсөлтийг харуулсан тайлан бэлтгэн ЗГХЭГ-т хүргүүлсэн.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас хэрэгжүүлж буй Нийгэм, эдийн засгийн мэдээллийн санг ажиллуулах, хөтлөх журмын төсөлд санал боловсруулж ажиллалаа.

Газрын даргын 2016 оны А/36 тушаалаар батлагдсан Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн нөөц сүлжээ, сувгийн тоо, үнэ тариф, харилцан нөлөөлөлтэй холбоотой асуудлуудыг судлан шийдвэрлэх ажлын хэсгийн хүрээнд ХХЗХ болон РТҮС УТҮГ-тай хамтран ажиллаж холбогдох судалгаануудыг хийж дүгнэлтийг боловсруулсан. Дүгнэлтийн дагуу харилцан нөлөөлөл үүсээд байсан давхцал бүхий 100 сум болон аймгийн төвөөс тэдгээр сумдын сайтуудад зурвасын шүүрүүдийг суурилуулж эхлээд байна.

Шилэн кабелийн сүлжээнд холбогдоогүй үлдсэн 32 сумдаас 4 сумыг (Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум, Говь-Алтай аймгийн Чандмань сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум) шилэн кабелийн сүлжээнд “Мэдээлэл холбооны сүлжээ”  ТӨХХК, МТ Нэтворкс ХХК тус тус холбосон. Баян-Өлгий аймгийн Булган сум, Завхан аймгийн Отгон сумыг шилэн кабелийн сүлжээнд холбохоор 2018 оны улсын төсөвт тусгуулан холбогдох судалгааг хийж байна.

Тус газраас 2012-2014 онуудад хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын холбооны сувагчлал шинэчлэл, худаг сувагчлалын цагирган сүлжээ байгуулах” TH-04/12 тоот төслийг гүйцэтгэсэн “Монкабель” ХХК-ийн барьцаа санхүүжилтийг чөлөөлүүлэх баримт бичгийг бүрдүүлж, Сангийн яаманд танилцуулан барьцаа хөрөнгийг чөлөөлж “Монкабель” ХХК-ийн дансанд шилжүүлэв.

Үүрэн холбооны оператор компаниудын сүлжээний мэдээллийн судалгааг аймаг, сум, багийн түвшинд үйлчилгээний төрөл, үйлчилгээ нэвтэрсэн огноо, дамжуулах сүлжээний төрлөөр нэгтгэн гаргасан.

Монгол Улсад хуваарилагдсан хиймэл дагуулын байрлалд INTERSPUTNIK байгууллагын эзэмшиж буй хиймэл дагуулаас нөлөөлөл үзүүлээд байгаа асуудлаар ОУЦХБ-ын радио холбооны хэлтсийн даргад хүсэлт гаргаж албан бичиг боловсруулан хүргүүлэв.

ОУЦХБ-ын зөвлөх үйлчилгээний хүрээнд Радио долгионы стратеги төлөвлөлтийн асуудлаар, ХХЗХ болон радио давтамж эзэмшигч байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, онцгой байдлын үед шуурхай холбох системийн шийдлийг боловсруулж, удирдлагад танилцуулсан.

Харилцаа холбооны хиймэл дагуулын орбитын байрлалд анализ хийх чиглэлээр ОУЦХБ-аас мэргэжилтэн урьж, ХХМТГ, ХХЗХ, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн холбогдох мэргэжилтэн, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш нарыг оролцуулсан 1 өдрийн сургалт зохион байгуулав.

Монгол Улсын хил орчимд ашиглагдах радио давтамжийг хамгаалах ажлын хүрээнд хил орчмын радио давтамжид нөлөөлөл үүссэн эсэх талаар ОХУ болон БНХАУ-аас ирүүлсэн албан бичгүүдэд цаг тухайд нь хариу хүргүүлэн ажиллав.

Монгол Улсад хуваарилагдсан хиймэл дагуулын байрлалыг хамгаалах асуудлын хүрээнд  ОУЦХБ болон гадны улсын яам, агентлагаас  хиймэл дагуулын координац хийх тухай албан бичгүүдийг судалж цаг тухайд нь холбогдох хариуг боловсруулан хүргүүллээ.

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын 2011-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг сайжруулах төсөл, “Гишүүнчлэлийн бодлого болон журам”, “Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам”, “Санхүү, төсвийн тооцооллын аргыг сайжруулах” зэрэг баримт бичгүүдийн төслүүд болон Хөгжлийн төлөвлөгөө /Development plan 2015-2020/ зэрэг баримт бичигт саналаа боловсруулж, хүргүүлэв.

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас зарласан сансрын сэдэвт өсвөр насныхны эссэ бичгийн уралдаанд нийслэлийн 23 дугаар сургуулийн найман хүүхдийн материал ирснийг уралдааныг зохион байгуулах комисст илгээн, хамтран ажиллав.

АНДСХАБ-тай хамтран “Хиймэл дагуулын мэдээ солилцох платформ” сэдэвт төслийн сургалтыг Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн дээр 06 дугаар сард зохион байгуулав.

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын хэрэгжүүлж буй хиймэл дагуулын мэдээ хамтран ашиглах төслийн (Data sharing service platform) талаарх батламж бичгийг боловсруулж, хүргүүлэв.

Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллага /АНДЦХБ/-тай хамтран 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 08-ны өдрүүдэд “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээний нэгдэн нийлэлтийн орчин дахь тусгай зөвшөөрлийн зохицуулалт” болон “Цахим эринд баримтлах өрсөлдөөний бодлого” сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа.

Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын талаарх сургалтыг БНЭУ-ын BSNL байгууллагын Бүс нутгийн харилцаа холбооны сургалтын төвийн сургалт хариуцсан захирал Проф. Маниш Шукла удирдаж, нэгдэн нийлэлтийн үед зах зээлийн үзүүлэх нөлөөлөл, уламжлалт болон шинээр үүсэн гарч ирж буй тусгай зөвшөөрлийн зохицуулалт, нэгдмэл тусгай зөвшөөрлийн хамрах хүрээ, хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжүүлэх тусгай зөвшөөрлийн талаарх олон улсын чиг хандлага зэрэг чухал сэдвээр илтгэл тавьж, манай орны өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцсон.

“Цахим эринд баримтлах өрсөлдөөний бодлого” сэдэвт сургалтыг ИБУИНУ-ын GSMA байгууллагын Эдийн засгийн өрсөлдөөний бодлого хариуцсан захирал Серафино Абатэ удирдаж, харилцаа холбооны салбарын өрсөлдөөний бодлого, цахим эрин дахь хувьцааны тухай ойлголт, Over-The-Top технологи нь хэрхэн хөдөлгөөнт сүлжээ, үйлчилгээний нэгдлийг эвдэж байгаа тухай, дэд бүтцийн нэгдэн нийлэлт, салбарын шинэ болон хуучин бэрхшээлүүд зэрэг сонирхолтой сэдвээр илтгэл тавьж, сургалтыг явууллаа. Сургалтад ХХМТГ, ХХЗХ, ШӨХТГ болон харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн төлөөлөл болсон нийт 22 байгууллагын 90 орчим ажилтан, албан хаагчид хамрагдсан.

ОУЦХБ-ын “Дэлхийн харилцаа холбооны хөгжлийн 2017 оны чуулга уулзалт”-д /ITU WTDC-17/ бэлтгэх ажлын хэсэг байгуулан, Ази, Номхон далайн бүсээс өргөн барих 30 нийтлэг асуудлуудад (PACPs) санал бэлтгэн газрын даргаар баталгаажуулж АНДЦХБ (APT) руу хүргүүлсэн.

Төрийн үйлчилгээний нэгдсэн вэб порталын модулиуд хөгжүүлэлт төслийн гүйцэтгэгч “Интерактив Би Ай” ХХК болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хамтарсан уулзалтыг зохион байгуулж 6 үйлчилгээний холболтыг туршихаар ажиллаж байна.

Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг зам, тээвэр, газрын харилцаа, барилга хот байгуулалт, эрчим хүчний дэд бүтцийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай уялдуулах эрх зүйн орчны судалгаа хийж, сайжруулах ажлын хүрээнд хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглагдах мэдээлэл, харилцаа холбооны шугам сүлжээг шалгах хяналтын хуудас болон барилга байгууламжийн харилцаа холбооны шугам сүлжээний угсралтын ажлыг шалгах хяналтын хуудсыг боловсруулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн.

“Харилцаа холбооны хөгжил, Шуудангийн зохицуулалт-2017” зөвлөгөөнд Шуудангийн талаар төрөөс баримтлах бодлого сэдвээр илтгэл тавьж, Шуудангийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав.

Беларусийн ЭСЯ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу төлөөлөгчидтэй уулзалт хийн сансрын хөдөлгөөнт холбооны үйлчилгээ эрхлэгчдийн талаарх мэдээллийг хүргүүлэв.

Тус газрын дарга Б.Чинбат болон Франц Улсын элчин сайд хатагтай Елизат Барсак нарын сансрын холбооны чиглэлээр салбарт хамтран ажиллах талаар санал солилцох уулзалтыг зохион байгуулав.

Орон сууц, нийтийн үйлчилгээний барилга байгууламжид мэдээлэл холбооны сүлжээ угсрах суурилуулах талаар стандартын судалгааг хийж, удирдлагад танилцуулав.

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулж буй “Улаанбаатар хотын агаарын кабель шугамыг сувагчлалд үе шаттай шилжүүлэх судалгааны ажил хийх, журам боловсруулан хэрэгжүүлэх” ажлын хэсэгт ажиллаж журмын төсөлд холбогдох санал тусгав.

“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн харъяа Наран төвийн техникийн өргөтгөл, технологийг шинэчлэх судалгаа хийж холбогдох удирдлагуудад танилцуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 136, 2017 оны 116 дугаар тогтоолын дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын орон тооны бус дэд зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Дэд зөвлөлийн ажлын тайланг ХНХЯ-нд хүргүүлсэн.

Газрын даргын 2017 оны А/120 дугаар тушаалаар байгуулагдсан “Хөрөнгийн өмчлөгч шилжүүлэх” ажлын хүрээнд:

  • “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-д шилжүүлэх хөрөнгийн жагсаалтыг нэгтгэн тус компанийн дэд захирал болон бусад хүмүүстэй хамтарсан уулзалт хийж, тус компанид 3 төслийн материалыг хүргүүлэв. “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн санхүү бүртгэлийн газраас хөрөнгийн элэгдлийн үнэлгээ хийж ирүүлэхээр тохиролцоод байна.

Шууданд мэдээллийн технологи нэвтрүүлэх төслийн хөрөнгийг Монгол шуудан ХК-д шилжүүлэх талаар холбогдох хүмүүстэй санал солилцов.

Хоёр. Мэдээллийн технологийн салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, цахим засаг, инноваци, нийгэм, эдийн засгийн хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, системийн нэгтгэлийг хөгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах ажлын хүрээнд:

Газрын даргын 2016 оны А/28 дугаар тушаалаар байгуулагдсан “Цахим засгийн тухай”, “Өгөгдөл хамгаалах тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хууль боловсруулах тандан судалгаа бусад улс орнуудын ижил төстэй хуулийн харьцуулсан судалгааг хийсэн. Мөн УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Өгөгдөл хамгаалах тухай хууль боловсруулах чиглэлийг тусгууллаа. Цахим засгийн тухай хуулийг боловсруулах хэрэгцээ, шаардлагын урьдчилсан тандан судалгааг Хууль тогтоомжийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан аргачлалын дагуу боловсруулж байна. Асуудлын дүн шинжилгээг үндсэн 12 асуудал тус бүрийн мөн чанар, цар хүрээ, нөхцөл шалтгаан, судалгаа, мэдээлэл цуглуулсан байдал, асуудлыг шийдвэрлэх зорилгыг томъёолох, тухайн асуудлыг зохицуулах хувилбаруудыг тогтоож, тэдгээрийн эерэг болон сөрөг талыг харьцуулан судлах, мөн хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгальд үзүүлэх үр нөлөө гэсэн хэсэг тус бүрээр тодорхойлсон.

“Цахим гарын үсгийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангаж, тоон гарын үсгийг үе шаттайгаар хэрэглээнд нэвтрүүлэх ТатЕГ, ОӨУБЕГ, ГЕГ, ЭМНДЕГ, ТӨБЗГ, НМТГ-ын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны A/02 дугаар тушаалаар байгуулсан. Нийтийн түлхүүрийн дэд бүтцийг хөгжүүлэх, олон нийтэд мэдээлэл өгөх, олгох зорилготой www.esign.gov.mn вэб хуудасны бүтэц, контентийг бэлтгэж, агуулгыг боловсруулсан. Ажлын хэсэгт оролцогч байгууллагын үйл ажиллагаанд цахим гарын үсгийг нэвтрүүлж буй явцын талаарх тайланг хүлээн авч, нэгтгэн ажиллаж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Үндэсний тоон гарын үсгийг Цахим худалдан авах үйл ажиллагаанд нэвтрүүлж, төрийн үйлчилгээнд ашиглаж эхэлсэн анхны байгууллага боллоо. Үндэсний тоон гарын үсгийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад нэвтрүүлсэн анхдагч байгууллага болох Нийслэлийн Засаг даргын тамгын газарт батламж гардуулсан. Мөн Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагын бүртгэлийн нэгжийн үүргийг Нийслэлийн Мэдээллийн технологийн газар гүйцэтгэн ажиллаж байна.

“Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр” боловсруулах ажлын хэсгийг газрын даргын 2017 оны А/84 дүгээр тушаалаар байгууллаа. Үндэсний хөтөлбөрийн төслийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, холбогдох бусад журмуудад нийцүүлэн боловсруулж, Засгийн газарт хүргүүлэхэд бэлэн болгоод байна. Мөн ажлын хэсгийн гишүүдэд танилцуулахаар Солонгос улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчин болон халдлага илрүүлэх системийн талаар судалж, танилцуулга бэлтгэсэн.

Захиргааны байгууллага хооронд цахим мэдээлэл солилцох үйл ажиллагааны хүрээнд төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, найдвартай ажиллагааг хангах, төрийн үйлчилгээг иргэн, байгууллагад цахим хэлбэрээр шуурхай хүргэх зорилгоор “Төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах журам”-ыг боловсруулж  Засгийн газрын 2017 оны 159 дүгээр тогтоолоор батлууллаа.

“Төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах журам” болон газрын даргын 2016 оны A/61 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн мэдээлэл солилцооны системийн талаар баримтлах бодлогын чиглэл”-тэй уялдуулан Төрийн мэдээлэл солилцооны “Хур” системийг хөгжүүлэн, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр системийн нээлтийг хийсэн. Энэхүү системийг нэвтрүүлснээр  байгууллага хооронд түргэн шуурхай мэдээлэл солилцох, төрөөс иргэдэд үзүүлэх цахим үйлчилгээг нэмэгдүүлэх боломжтой боллоо.

Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журмын төслийг боловсруулж Засгийн газрын 2017 оны 111 дүгээр тогтоолоор батлуулсан. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон тус газрын даргын 2017 оны А-25/A-29 дүгээр хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан  ажиллаж, улсын хэмжээнд төрийн байгууллагууд архив, албан  хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд ашиглаж буй програм хангамжийн талаарх судалгаа хийж, цахим хэлбэрээр архив албан хэрэг хөтлөлтийг зохион байгуулах програм хангамжийн нийтлэг шаардлагыг боловсруулаад байна. Мөн цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нэгдсэн системийн үндсэн архитектур, шаардлагыг тодорхойллоо.

Мэдээллийн технологийн дэд ажлын хэсэг мэдээллийн технологийн талаар тулгамдаж буй хууль, эрх зүйн асуудлуудыг тодорхойлон, удирдлага тогтолцоо, мэдээллийн технологийн аудит, цахим мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөл хамгаалах, цахим засаг, мэдээллийн технологийн үйлдвэрлэл, шинэ технологи, хүний нөөц сэдэвт хуваан судалгааг хийж, дүгнэлтийг боловсруулсан.

Төрийн үйлчилгээг цахим машин ашиглан иргэдэд хүргэхэд мөрдөх журмыг шинэчлэн боловсруулж газрын даргын 2017 оны А/08 дугаар тушаалаар “Төрийн үйлчилгээний цахим машины ашиглалт үйлчилгээний журам” болгон батлууллаа. Уг журмын дагуу ЭМНДЕГ, ОӨУБЕГ, Монголбанк, Автотээврийн үндэсний төвийн нэр бүхий 9 үйлчилгээг ТҮЦ машины үйлчилгээнд нэмэхээр холбогдох зөвшөөрлийг олгож, ҮДТ УТҮГ уг үйлчилгээг ТҮЦ машины системд  холбохоор үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машиныг шилжүүлэн байршуулах зөвшөөрлийг тухайн байгууллагын хүсэлт болон ҮДТ УТҮГ-ын ТҮЦ машины хандалтын судалгааны дүгнэлтийг үндэслэн Төрийн үйлчилгээний цахим машины ашиглалт үйлчилгээний журмын дагуу олгож байна. Мөн Өмнөговь аймгийн Засаг даргын хүсэлт, ҮДТ УТҮГ-ын техникийн дүгнэлтийг үндэслэн тус аймгийн Цогтцэций сумын орон нутгийн хөрөнгөөр худалдан авсан цахим машиныг Төрийн үйлчилгээний цахим машины системд холбох зөвшөөрлийг олгосон. Мөн Автотээврийн үндэсний төв, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн нийт 3 үйлчилгээг ТҮЦ машинаар хүргэх боломжтой эсэх талаар техникийн судалгаа хийж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 170 дугаар захирамжаар мэдээлэл, харилцаа холбооны салбарын хууль, тогтоомж, бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдамжаар хангах үүрэг бүхий “Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөл”-ийг байгуулж, анхдугаар хурлаар зөвлөлийн ажиллах журам болон ирэх оны үйл ажиллагааны чиглэл, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар хэлэлцсэн.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хамтран хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулах чиглэлээр 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2017/34/02 дугаар Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан. Санамж бичгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Тус газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн А/36 дугаар тушаалаар байгуулсан “Нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглах бодлогын чиглэл, холбогдох журмын хэрэгжилтэд санал, дүгнэлт гаргах” ажлын хэсэг төрийн байгууллагуудад тоон гарын үсэг олгох үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэхээр дүгнэлт гаргаж, төрийн байгууллагуудад Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагатай бүртгэлийн нэгжийн гэрээ байгуулан тоон гарын үсэг олгох нөхцлийг бүрдүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох талаар авах зарим арга хэмжээний тухай 151 дүгээр тогтоол болон “Тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглах талаар төрөөс баримтлах бодлогын чиглэл”-ийн 3.8 дахь заалтыг үндэслэн тус газраас Үндэсний Дата Төв УТҮГ-т Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болгосон.  ҮДТ УТҮГ төрийн гэрчилгээжүүлэх байгууллагын журмыг боловсруулан баталж, төрийн гэрчилгээжүүлэгч байгууллагын үүргийг гүйцэтгэн төрийн 545 албан хаагчдад тоон гарын үсгийн гэрчилгээ олгоод байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан иргэний үнэмлэхэд тоон гарын үсгийг бичих ажлын хүрээнд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт иргэний цахим үнэмлэхэд 2048 битийн тоон гарын үсгийн гэрчилгээ суулгах туршилтын ажлыг амжилттай зохион байгуулсан. Улмаар иргэний цахим үнэмлэхэд тоон гарын үсгийн гэрчилгээ суулгах бэлтгэл бүрэн хангагдсан бөгөөд 2018 оны 1-р улиралд багтаан иргэний үнэмлэхэд тоон гарын үсэг суулгаж эхлэхэд бэлэн боллоо.

Газрын даргын 2017 оны A/51 дүгээр тушаалаар байгуулагдсан “Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд шалгалт хийж, дүгнэлт гаргах ажлын хэсэг Үндэсний дата төв УТҮГ болон Харилцаа холбооны зохицуулах хорооны холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран “Монгол Улсын Цахим гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийн журмууд”-ын дагуу хяналтын хуудсыг боловсруулж, хүснэгтийн дагуу Монпасс Са ГОБ-ын аж ахуйн нэгж байгууллагуудад тоон гарын үсэг олгох үйл ажиллагааг үнэлэхэд 80.4% үнэлгээ авсан байна. Уг тайланг Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн.

Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг газрын даргын 2017 оны А/115 дугаар тушаалаар байгуулан, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг бүрэн хангаж, сонгон шалгаруулалтыг зарлаад байна.

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, цахим албан хэрэг хөтлөлтөд тоон гарын үсэг ашиглахтай холбогдуулан тоон гарын үсгийн тэмдэглэгээний хэлбэржилтийг боловсруулж, Нийслэлийн мэдээллийн технологийн газар, Монпасс СА ХХК, Нийслэлийн архивын газарт тус тус хүргүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байна. Нийслэлийн хэмжээнд 545 албан хаагч тоон гарын үсгийг ашиглаж, цахим хэлбэрээр албан хэрэг хөтөлж байна.

Мөн тус газраас төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд тоон гарын үсгийн хэрэглээг нэвтрүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэх тухай албан бичгийг төрийн захиргааны бүх шатны байгууллагуудад хүргүүлж, албан хаагчдад зориулан байгууллага тус бүр дээр тоон гарын үсгийн талаар ойлголт өгөх, хэрэглээг нэвтрүүлэх чиглэлээр танилцуулга сургалт хийж байна.

Үндэсний дата төв УТҮГ-т байрлах тоон гарын үсгийн гэрчилгээ олгох байгууллагын гэрчилгээний хугацааг зохих хугацаанд нь сунгах ажлыг зохион байгууллаа.

Үндэсний нийтийн түлхүүрийн тоон гарын үсгийн хэрэглээг олон нийтэд хүргэх, түүний ач холбогдлыг таниулан сурталчлах зорилго бүхий видео шторкыг телевизийн сувгуудаар олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж, уг мэдээллийг олон нийтэд хүргэж эхлээд байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 54 дүгээр тушаалаар байгуулагдсан төрийн нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулах, чиглүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллаж нээлттэй өгөгдлийн бодлогын чиглэлийг боловсрууллаа.

Төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг холбох ажлын хүрээнд Татварын ерөнхий газар, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Юнител, Мобиком зэрэг байгууллагуудтай Төрийн мэдээлэл  солилцооны “Хур” системийн үйлчилгээний платформын хэсгийг туршилтын байдлаар хэрэглээнд нэвтрүүлэх 6 сарын туршилтын гэрээ байгуулан, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, техникийн харилцан холболтыг хийж мэдээлэл солилцон ажиллаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 сарын 21-ний А/183 дугаар тушаалаар байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжид үнэлгээ хийх ажлын хэсэгт ажиллан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2017-2020 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүн мэдээлэл авах хүртээмжийг үнэлэх судалгааг тус яам болон холбогдох байгууллагуудтай хамтран хийсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/168 дугаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээг эрхлэх байгууллагад тавигдах шаардлага, стандартыг боловсруулах ажлын хэсэгт ажиллан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээний стандартын төслийн мэдээллийн технологийн хүртээмжийн хэсгийг боловсруулж байна.

Тус газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/18, А/50 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсад цахим засгийг хөгжүүлэх төрийн цахим бүтээгдэхүүн үйлчилгээг байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүдэд ил тод хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх, мэдээллийн технологид тулгуурлан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлэх, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцоог оновчтой болгож уялдаа холбоог сайжруулах шийдлийг боловсруулан ажиллаж байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн www.ezasag.mn цахим хуудсыг ашиглан ЦЕГ-ын Лицензийн төвийн жолооны үнэмлэх солиулах үйлчилгээний төлбөрийг цахимаар хийх ажиллагааг шалган туршсан. Системд жолооны үнэмлэх солиулах хүсэлтийг илгээж, үйлчилгээний төлбөр төлөх туршилтыг Голомт банкны карт ашиглан хийсэн нь амжилттай болсноор дараагийн шатанд жолооны үнэмлэхийг хэвлэж шуудангаар иргэнд хүргэх ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллийн систем шинэчлэгдсэнтэй холбогдуулан уг  портал сайтаар дамжуулан иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээ доголдсоныг хэвийн ажиллагаанд оруулахаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Интерактив ХХК, Интерактив Би Ай ХХК хамтран холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн хуралд кибер аюулгүй байдлыг хангах, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, халдлагыг таслан зогсоох чиглэлээр хийж байгаа ажил, өнөөгийн байдлын талаар танилцуулсан.

БНСУ-ын Үндэcний мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих агентлаг /NIPA/ болон тус газар хамтран Монгол Улсын Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв /CERT/-ийн шинэчлэл болон мэдээллийн технологийн аудитын тогтолцооны техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах төслийг хэрэгжүүлэхээр тохиролцон дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

  • Монгол Улсад Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв /CERT/ байгуулах хэрэгцээ шаардлага, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор тус газрын Мэдээллийн аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн, удирдлага болон Үндэсний дата төв УТҮГ, Төрийн мэдээлэл холбооны газар, MNCERT зэрэг байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудаас санал асуулга авч, нэгтгэв.
  • Монгол дахь кибер аюулгүй байдлын орчныг тодорхойлох судалгааг хийсэн.

БНСУ-ын Үндэcний мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих агентлаг /NIPA/ уг төслийг гүйцэтгэж, холбогдох тайланг ирүүлээд байна. Мөн уг төслийн техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авч буй талаар NIPA байгууллага руу албан бичиг хүргүүлэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаар тушаалаар байгуулагдсан “Ухаалаг засаг” төслийн хэрэгжилтийн явцад үнэлгээ хийх, үнэлгээний тайлан боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, Үндэсний Дата төвийн нөөц төвийг байгуулах хөрөнгө оруулалт, техникийн зөвлөх үйлчилгээний төслийн явцын үнэлгээний тайланг гаргаж, “Ухаалаг засаг” төсөлд хүргүүлсэн.

Тус газраас 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/387 тоот албан бичгээр хүргүүлсэн төслүүдээс “Ухаалаг засаг” төслийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Төрийн мэдээлэл солилцооны системийн үндсэн дэд бүтцийг шинэчлэх төсөл болон Төрийн цахим албан бичиг солилцоо, архивын нэгдсэн систем төслүүд дэмжигдэж холбогдох судалгаа тооцоог хийж, Дэлхийн банкны холбогдох мэргэжилтнүүдээс ирүүлсэн саналуудыг тусган төслийн Удирдах хорооны хурлаар хэлэлцүүлэв.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны 2017 оны 5/215 тоот албан бичгээр өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх, Монгол бичгийн дүрс болон дүрмийг кодлох шийдэл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг газрын даргын 2017 оны А/111 дүгээр тушаалаар байгуулж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон санхүүгийн зардлын төслийг боловсруулсан. Уг санхүүжилтийн талаар дэмжлэг хүссэн албан бичгийг төслийн танилцуулгын хамт Сангийн яаманд, уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэн, зардлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд хүргүүлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд байна. Ажлын хэсгийн тайланг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд хүргүүлэн ажиллаж байна.

Газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/37 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ТОПСИТ олон улсын шалгалтын бэлтгэл ажлын төлөвлөгөөг гаргаж, БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институц /IITP/-тэй 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Мэдээллийн технологийн практик ур чадварын олон улсын  ТОПСИТ шалгалтыг албан ёсоор 90 гаруй оролцогчтойгоор 3 ээлжээр 05 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, шалгалтын төвийн үйл ажиллагаа жигдрээд байна.

Авлигатай тэмцэх газраас 01 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан Авлигын эсрэг үндэсний чуулганд Засгийн газраас Мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй гадны орнуудын шийдлүүдийг танилцуулсан. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөлд тус газрын эрхлэх үйл ажиллагааны хүрээний асуудлаарх тусгуулах санал болон уг хөтөлбөрийн “4.1.2.Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн танилцуулга бэлтгэж Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А/80 дугаар тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн удирдлагын үйл ажиллагааг зохицуулах зөвлөлд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралд оролцож, эрүүл мэндийн салбарт шинээр нэвтрүүлэхээр хөгжүүлж буй програм хангамжуудтай танилцаж, холбогдох саналуудыг тусгаж байна.

Монголын электрон тоног, төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-тай хамтран Өндөр технологийн аж үйлдвэрийн парк байгуулах төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого боловсруулах  чиглэлд уг төслийг тусгуулах саналаа Үндэсний хөгжлийн газарт хүргүүлсэн боловч хасагдсан. Төв аймагт байгуулагдахаар төлөвлөгдсөн өндөр технологийн аж үйлдвэрийн паркийн нээлтийн үйл ажиллагааг хийж, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын гэрээ байгуулсан.

Засгийн газрын 2017 оны “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам батлах тухай” 111 дүгээр, Төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх ашиглах журам батлах тухай” 159 дүгээр, 2015 оны “Төрийн үйлчилгээний цахим системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 254 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийг зохион байгуулахаар захиргааны байгууллагуудад “Цахим засаглал – хэтийн төлөв” сэдэвт танилцуулга сургалтыг 09 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулсан. Уг сургалтаар дээрх журам болон цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөлтийн систем, түүний үндсэн шаардлага, Төрийн мэдээлэл солилцооны “Хур” систем, болон “Төрийн үйлчилгээний нэгдсэн платформ”-ын туршилтын хувилбар, тоон гарын үсэг, түүнийг албан хаагчдад олгох, цахим албан хэрэг хөтлөлтөд ашиглах талаар танилцуулж, сургалтад оролцогч албан хаагчидтай санал солилцлоо. Уг танилцуулга сургалтад 54 байгууллагын 111 ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

Тус газраас мэдээллийн аюулгүй байдлын чадавхыг сайжруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээг “Майкрософт” компанитай хамтран хэрэгжүүлэхээр “ICT Expo 2017” үзэсгэлэнгийн үеэр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийг байгуулснаар:

  • Төрийн байгууллагын албан хаагчдад зориулсан албан хэрэглээний үүлэн тооцооллын системийг нэвтрүүлэх;
  • Зохиогчийн эрхийн зөрчилгүй програм хангамжийг төрийн байгууллагуудын албан хэрэглээнд ашиглаж хэвшүүлэх;
  • Мэдээллийн аюулгүй байдлын чадавхыг сайжруулах сургалт зохион байгуулах;
  • Монгол Улсад Майкрософтын албан ёсны эрх бүхий Сургалт-инновацийн төв байгуулах;
  • Үүлэн болон хөдөлгөөнт технологид суурилсан гарааны бизнес эрхлэгчдэд мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, ур чадварыг нь хөгжүүлэх;
  • Ухаалаг засаглал болон Зүйлсийн интернэтийн талаарх Майкрософтын шийдлүүдээс хуваалцах зэрэг болно.

Санамж бичгийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг төлөөлж Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл, “Майкрософт” компанийг төлөөлж Майкрософт компанийн Казахстан Улс дахь салбарын Бизнес хөгжил хариуцсан захирал Б.Баярсайхан нар 3 жилийн хугацаатайгаар байгууллаа.

Газрын даргын 2017 оны А/109 дүгээр тушаалаар Майкрософт компанитай байгуулсан хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Тоон шилжилт сэдвээр захиргааны байгууллагын 80 гаруй ажилтан албан хаагчдад сургалтыг зохион байгуулсан. Уг сургалтаар Майкрософт компанийн экспертүүд төрийн үйлчилгээг цахимжуулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон улсын туршлагаас танилцуулсан бөгөөд тус газраас боловсруулаад буй цахим засаг үндэсний хөтөлбөрийг мөн танилцуулж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөлд санал авч байна.

Тус газраас Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /MOСA/, болон Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Монгол Улсад мэдээллийн технологийн аудитын тогтолцоог бий болгох зорилгоор 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрх зүйн орчинг бий болгох нь” семинарыг зохион байгуулав.  Уг арга хэмжээнд 120 гаруй төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчид оролцож аудитын тогтолцоог бий болгох чиглэлээр зөвлөмж гаргалаа. Мөн Харилцаа холбооны тухай хуульд дүн шинжилгээ, тандан судалгаа хийх ажлын хэсэгт тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Мэдээллийн технологийн Аудитын талаар эрх зүйн зохицуулалтын талаар санал оруулсан.

Төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдад мэдээллийн технологийн хөгжлийг төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд тулгамдаж буй мэдээллийн аюулгүй байдлын асуудлуудыг тодорхойлох, мэдээллийн аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх, харилцан мэдээлэл солилцох зорилгоор “GovSec-2017” уулзалт өдөрлөгийг Үндэсний дата төв УТҮГ болон холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Уг уулзалт өдөрлөгт төрийн болон хувийн хэвшлийн 100 гаруй албан хаагчдыг хамрууллаа. Тус уулзалт өдөрлөгөөс гарсан зөвлөмжийн  хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран төрийн албан хаагчдын цахим засаг, мэдээллийн технологийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, цахим засгийн шийдлүүдийг танилцуулах зорилгоор төрийн 54 байгууллагыг хамруулсан GOVTECH-2017 чуулганыг 04 сарын 14-ны өдөр Blue Sky зочид буудалд зохион байгуулсан. Чуулган нь хэлэлцүүлэг, цахим засгийн үзэсгэлэн гэсэн 2 хэлбэртэй, хэлэлцүүлэг нь төрийн мэдээллийн систем, төрийн мэдээллийн дэд бүтэц, төрийн дата менежмент, төрийн мэдээллийн аюулгүй байдал гэсэн үндсэн 4 хэсгээс бүрдсэн. Тус чуулганаас зөвлөмж гарган, оролцогчдод танилцуулсан.

Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо (МОСА)-тай хамтран Ази, Номхон далайн орнуудын тооцоолон бодох үйлдвэрлэлийн ASOCIO олон улсын байгууллагын гишүүн орнуудын төлөөлөлтэй Үндэсний програм хангамж үйлдвэрлэгч байгууллагын төлөөллүүдийг уулзуулах цаашдын хамтын ажиллагааг нь дэмжих зорилгоор “ASOCIO Multilateral Trade Meeting” уулзалт арга хэмжээг 06 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон “Ухаалаг засаг” төслийн нэгжээс 2017 оны 7 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “GovConnect-2017” олон улсын хуралд Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологи, цахим засгийн хөгжлийн бодлого, стратегийн чиглэлээр танилцуулга хийж оролцлоо.

Татварын ерөнхий газрын харьяа Улсын орлого төвлөрүүлэлтийн газар, Монпасс СА ГОБ-тай хамтран томоохон 70 аж ахуй нэгжийн санхүүгийн асуудал хариуцсан ажилтнуудад тоон гарын үсгийн талаарх хууль, эрх зүйн болон хэрэглээний талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулав.

Монголын банкны холбоо, Улаанбаатар төмөр зам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу тухайн байгууллагын албан хаагчдад Төрийн мэдээлэл солилцооны “Хур” систем болон тоон гарын үсгийн талаар танилцуулж, санал солилцсон.

Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хэрэгжиж буй “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” MOН-8 төслийн хүрээнд нийлүүлэгдэх эмнэлгийн мэдээллийн систем, зайн оношилгооны програм хангамжийн талаарх хэлэлцүүлэг, сургалтад Төрийн мэдээлэл солилцооны “Хур” систем болон газрын даргын 2016 оны А/61 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн мэдээлэл солилцооны системийн талаар баримтлах бодлогын чиглэл”-ийн талаар танилцуулга хийсэн.

Мэдээллийн технологийн үндэсний паркийн дүрэмд тусгах саналаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт өгсөн. Мөн тус паркийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд санал өгсөн.

Үндэсний хөгжлийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй УИХ, Засгийн газрын тогтоол, үндэсний хөтөлбөр болон ЗГҮАХ, Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогод тусгагдсанаар боловсруулах үндэсний хөтөлбөрийн талаарх танилцуулга мэдээллийг бэлтгэж, хариу хүргүүлсэн.

Монгол банкны дэргэдэх Төлбөрийн системийн шинэчлэл төслийн удирдах зөвлөлийн хуралд оролцож, төслийн 2016 оны үйл ажиллагааны тайлан болон 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс эрхлэн гаргах “Цахим засаглалын 2018 оны судалгаа”-ны асуулгыг бөглөж, Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас дотоодын ачаа тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, интернэт худалдаа буюу цахим хэлбэрээр ачаа барааг захиалах, хүлээн авах бүртгэлжүүлэх чиглэлээр 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтад оролцож, санал солилцсон.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Ухаалаг тээврийн систем” төслийн тайлангийн хуралд оролцож, төслийн явц болон хийх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцсэн.

Монгол банктай нийтийн түлхүүрийн дэд бүтэц бий болгох тендерийн сонгон шалгаруулалтын талаар уулзалт зохион байгуулж, цаашид нийтийн түлхүүрийн дэд бүтцийн талаар 2 талаас баримтлах чиглэлийг тохиролцлоо.

КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас зохион байгуулсан мэдээлэл, харилцаа холбооны чиглэлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхан шатны судалгааны асуулгад оролцож, холбогдох чиглэлээр саналаа тусгуулав.

Монгол Улс болон төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн өнөөгийн байдлын талаар Япон Улсын статистикийн газрын төлөөлөгчдөд танилцуулсан.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярт салбарын хууль эрх зүйн өнөөгийн байдал, тулгараад буй асуудал болон тэдгээрийг шийдвэрлэх хуулийн төсөл, хамрах хүрээ зохицуулалтын талаарх ерөнхий зураглал, мэдээллийн аюулгүй байдал, энэ чиглэлээр үндэсний хөтөлбөр боловсруулах хэрэгцээ шаардлага болон хуулийн төсөлд тусгах нэмэлт саналуудаа танилцуулсан.

Гурав. Радио, телевизийн өргөн нэвтрүүлэг, нийгмийн мэдээллийн сүлжээ, цахим хуудас, контент, цахим боловсролын чиглэлээр бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, мэдээлэл түгээх дэвшилтэт технологийг нутагшуулах, хөгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах ажлын хүрээнд:

ЗГХЭГ-ын 2016 оны 11 дүгээр сарын 301 тоот тушаалаар “Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн үзэл баримтлал, төсөл боловсруулах” ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн анхны хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдан, хуулийн төслийг боловсруулан Засгийн газарт өргөн барьсан.

Газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/25 дугаар тушаалаар “Радио, телевизийн үндсэн сүлжээний үйлчилгээг сайжруулах талаар журмын төсөл”, “Радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх, ТЭЗҮ” боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан “Монгол Улсад радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах чиглэл”, “Радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх, ТЭЗҮ”-г боловсруулан газрын даргын 2017 оны А/71 дүгээр тушаалаар батлууллаа.

Газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн А/30 дугаар тушаалаар “Тоон контентийг дэмжих” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан, холбогдох судалгааг хийж, хөтөлбөрийн төслийг боловсруулав.

Газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/57 дугаар тушаалаар “Бүх нийтийг тоон бичиг үсэгтэн болгох” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан тус хөтөлбөрийн төслийг боловсруулж байна.

“Төрийн байгууллага дахь нийгмийн мэдээллийн сүлжээний хэрэглээний өнөөгийн байдлын судалгаа”-г яам, агентлагуудын  нийт 1484 мэргэжилтэн, төрийн албан хаагчдын дунд явуулсан бөгөөд үр дүнг нэгтгэж, дүгнэлт гарган, тайланг боловсруулсан. Судалгааны үр дүнд үндэслэн “Төрийн байгууллагуудад нийгмийн мэдээллийн сүлжээг ашиглах ерөнхий зөвлөмж”-ийг боловсруулан Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулав.

Ерөнхий боловсролын сургуулийн МХХТ-ийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах санал боловсруулах ажлын хүрээнд МУ-ын одоогийн Мэдээллийн технологийн хичээлийн хөтөлбөрийг ОУ-ын жишиг стандарт хөтөлбөртэй харьцуулсан. Мөн ЕБС болон Кембриджийн сургалтын системийн Мэдээллийн технологийн хичээлийн хөтөлбөрийг харьцуулж, нийслэлийн 9 дүүргээс түүвэрлэх замаар нийт 9 ЕБС-ийн 20 багш, 500 сурагчдаас мэдээллийн технологийн хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар судалгаа хийж, дүгнэлт гарган МХХТ-ийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулаад байна.

Газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний А/45 дугаар тушаалаар байгуулагдсан төлөвлөгөөт бус шалгалтын ажлын хэсэг “Мэдээллийн Технологийн Үндэсний Парк” ТӨААТҮГ-ын үйл ажиллагаа болон инкубатор компаниудын үйл ажиллагаатай танилцаж дүгнэлт гарган Төрийн өмчийн хорооны бодлого, зохицуулалтын газар болон МТҮП ТӨААТҮГ-т тус тус хүргүүлэв.

ЮНЕСКО МҮК -оос ирүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 17/40 тоот албан хүсэлтийн дагуу “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн стратеги, төлөвлөгөөг боловсруулахад шаардагдах мэдээ, мэдээллээр ханган мэргэжлийн зөвлөгөө өгөх ажлын хэсэг” -т ажиллалаа.

“Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөрийн төсөл”-тэй танилцан төслийн 4 дэх бүлэг “Радио, телевизийн салбарын хамтын ажиллагаа ба мэдээлэл”-т санал боловсруулж, БСШУСЯ-нд хүргүүлсэн.

Монгол Улсын санаачилсан “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” НҮБ-ын тогтоолын төслийн хэрэгжилтэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог хангах чиглэлд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл бэлтгэж, Гадаад Харилцааны Яаманд хүргүүлэв.

Сонгуулийн Ерөнхий хороотой хамтарсан ажлын хэсгийн хүрээнд Сонгуулийн автоматжуулсан систем, сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг турших, гэрчилгээжүүлэх ажлын хэсэгт ажиллалаа.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг болзошгүй осол аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, эрсдэлгүй аж төрөх чадвар эзэмшүүлэх зорилго бүхий “Аюулгүй амьдрах ухааны сургалтын хөтөлбөр”-т холбогдох саналыг боловсруулан БСШУСЯ-нд хүргүүлэв.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааны зохицуулалт”-ын шинэчилсэн журамд саналаа хүргүүллээ.

Үндэсний өв соёл, түүх, уламжлал, онцлог байдлыг илэрхийлсэн контент үйлдвэрлэлийг дэмжих, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх бодлогын судалгааг дараах чиглэлээр хийж гүйцэтгэсэн.  Үүнд:

  • Салбар, салбарын албан байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн хариуцсан чиглэлээс гадна үндэсний өв, соёл, түүх, уламжлал, ёс заншлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, бүтээн туурвихад чиглэгдсэн контентийг бүтээхэд дэмжлэг үзүүлэх боломжийг тандах зорилгоор оны шилдэг 10 аж ахуй нэгжийг сонгон, асуулга бэлтгэн хүргүүлсэн. Асуулга хүргүүлсэн байгууллагуудын 80% нь тус чиглэлийн контент үйлдвэрлэлийг дэмжихэд татгалзах зүйлгүй гэсэн хариуг ирүүлсэн.
  • “Үндэсний Брэндийн зөвлөл”-ийн ажлын албаны төлөөлөгчидтэй уулзан үндэсний өв, соёл, түүх, уламжлалыг дэлгэрүүлсэн контент үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтран ажиллах тухай санал солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд нь тус асуудлыг тусгуулан ажиллахаар тохиролцлоо.
  • Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг дэлгэрүүлэх, нийгмийн хариуцлагыг сайжруулахтай холбогдсон дотоодын болон гадаадын судалгааг гаргалаа.

Тоон радио, өргөн нэвтрүүлгийн дамжуулалтыг тестлэх зорилгоор хэрэглэгчийн хүлээн авах нэг төхөөрөмжийг сонгон техник үзүүлэлтийг гарган “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-т хүргүүллээ.

Аймгийн төвийн телевизийн сувгийг сумын төвд дамжуулах техникийн боломжийн судалгаа хийх ажлын хүрээнд ХХЗХ-той хамтран Төв аймгийн Зуун мод суманд байрлаж буй тоон телевизийн дамжуулах станцад судалгаа хийв.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.3.7.1-т заасан “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн чиглэлийн энтерпренёр бэлтгэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, “MKIT” сургалтын төвтэй хамтран Монголын мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг БНСУ-д аутсорсинг хийх арга хэмжээ, нээлттэй өдөрлөгийг 09 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд  зохион байгууллаа.

Нийгмийн зорилтот бүлгийнхэнд мэдээллийн технологийн боловсрол олгох зорилгоор Нийслэлийн ХУД, СХД, ЧД-ийн боловсролын хэлтэстэй уулзалт хийж амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай, МХХТ-ийн мэдлэг боловсролтой болох хүсэл, эрмэлзэлтэй 5 хүүхдийг сонгон авч MKIT /Мэргэжлийн мэдээлэл технологийн боловсон хүчин бэлтгэх сургалтын төв/ -д мэдээлэл технологийн анхан шатны сургалтыг нэг сарын хугацаанд зохион байгуулсан ба тус төвийн сургалтад сар бүр тодорхой тооны зорилтот бүлгийн залуучуудыг хамруулах боломжийг бүрдүүлээд байна.

Газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/30 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгийн хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн сурагчдын эцэг эхчүүдэд “Цахим орчинд хүүхдээ хэрхэн хамгаалах вэ” сэдвээр сургалт зохион байгуулж, зөвлөмж хүргэсэн.

Газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/101 тушаалаар байгуулагдсан хүүхдийг цахим орчинд хамгаалах зорилготой “Кибер бамбай” аяныг зохион байгуулах ажлын хэсгийн хүрээнд Батлан Хамгаалахын Үндэсний Их Сургуулийн харьяа “Тэмүжин-Өрлөг” дунд сургуулийн 300 гаруй сурагчдад Монголын Сурагчдын Холбоотой хамтран “Цахим орчин дахь эрсдэл, түүнээс өөрийгөө хэрхэн хамгаалах тухай” сэдэвт сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зорилтот бүлгүүдэд нийгмийн тэгш оролцоог бүрдүүлэх зорилгоор мэдээлэл, харилцаа холбооны технологийн талаар боловсрол олгох зорилтын хүрээнд  “Нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн боловсрол олгох сургалт”-ыг зохион байгуулах төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулсан. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зорилтот бүлгүүдийг нийгэмд эзлэх тэгш оролцоог бүрдүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны технологийн талаар боловсрол олгох зорилтын хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгаалал” үндэсний форумыг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулсан. Энэхүү форумд аймаг, нийслэлийн тусгай сургууль бүрээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл, тэдний эцэг эх, асран хамгаалагчид оролцсон бөгөөд нийт 250 орчим оролцогч хамрагдсан. Форумд ХНХЯ, СЗСҮТ, БСШУСЯ,  ЖАЙКА олон улсын байгууллага, ЭМЯ зэрэг байгууллагуудаас холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьж, мэдээлэл хийсэн бөгөөд тус газраас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмж” сэдвээр илтгэл танилцуулга хийлээ.

Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Даха хотноо НҮБ-ын “Харилцаа холбоо, мэдээлэл технологийг хөгжүүлэх Ази, Номхон далайн сургалтын төвөөс зохион байгуулсан “Харилцаа холбоо, мэдээлэл, технологи цар хүрээ, түүний боломжуудыг эмэгтэйчүүдэд олгох” сэдэвт сургалт семинарт оролцлоо.

БНСУ-ын Үндэсний Мэдээллийн Технологийн Үйлдвэрлэлийг Хөгжүүлэх Агентлаг/NIPA/-тай контент болон өргөн нэвтрүүлгийн талаар дараах чиглэлүүдэд хамтран ажиллах санал боловсруулсан. Үүнд:

  • Олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийг нэгдсэн удирдлага болон нөөц эх үүсвэр бүхий контентоор хангах зориулалтаар телевизийн өргөн нэвтрүүлгийн холболтын нэгдсэн төв байгуулах;
  • Энтрепренёрууд болон гарааны бизнес эрхлэгчдийн мэдээллийн технологийн болон мэдээллийн технологи дээр суурилсан биет болон биет бус бүтээгдэхүүнүүдийг сурталчлах, үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий цахим үзэсгэлэнгийн танхим байгуулах;
  • Дотоодын зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангасан, гадаад талбарт нийлүүлэх боломжтой контент үйлдвэрлэхэд зориулагдсан “Контент үйлдвэрлэлийн мэргэжлийн лаборатори” байгуулах;
  • Мэдээлэл, харилцаа холбооны технологийн чиглэлийн энтрепренёруудын ур чадварыг үнэлэх, илүү сайн чадавхжуулах, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилго бүхий “Мэдээлэл технологийн энтрепренёрийн сургалт” зохион байгуулах;
  • Цахим мэдээллийн сангийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, мэдээлэл солилцох, төрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон мэдээллийг шуурхай, нэг цэгээс үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Үндэсний Дата Төв”-ийн нөөц төв байгуулах зэрэг болно.

Монголын телевизүүдийн холбооны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Тооноос чанарт уриан дор зохион байгуулсан “Монголын телевизүүдийн чуулган-2017” болон “Монголын телевизүүдэд хууль хэрэгтэй юу” сэдвээр зохион байгуулагдсан “Нүүдэл шийдэл” хэлэлцүүлэгт оролцож мэдээлэл хийлээ.

Батлан Хамгаалахын Их Сургуулиас жил бүр зохион байгуулдаг “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн өнөө ба ирээдүй-2017” эрдэм шинжилгээний хуралд тус газраас “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого” сэдвээр илтгэл тавилаа.

“Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-оос ирүүлсэн агаарын бохирдлыг бууруулах талаар сурталчилгаа, баримтат нэвтрүүлгийг телевизүүдээр дамжуулах хүсэлтийн дагуу 02 дугаар сарын 6-16-ны өдрүүдэд 6 минутын сурталчилгаа болон баримтат нэвтрүүлгийг арилжааны 16 телевизээр дамжуулан нийтэд хүргэх ажлыг зохион байгуулав.

Дөрөв. Төрийн захиргаа болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах,  хууль эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, байгууллагын санхүүг эрхлэх, салбарын стандартчиллыг хөгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, статистик мэдээ, мэдээллээр хэрэглэгчдийг хангах ажлын хүрээнд:

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх үүрэг бүхий Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэгт шаардлагатай мэдээ материалыг гаргаж, холбогдох хэлтэс, албадыг шалгалтын комисстой холбож ажилласан. Тус шалгалтын хүрээнд 2015-2017 оны гадаад, дотоод албан бичиг, газрын даргын тушаал шийдвэр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн санал, зөвлөмжийн биелэлт болон албан хаагчдын ХАСУМ, ХАСХОМ-тэй холбоотой тайлан, бүртгэл, мэдээг гаргаж шалгуулсан.

Тус газрын албан хаагчдын 2016 оны “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг буюу ХАСХОМ 1 тайлан”, “Мэдүүлэг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан, хугацаа хожимдуулсан албан тушаалтны нэрсийн жагсаалт ХАСХОМ 3 тайлан”, “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авсан тухай бүртгэл ХАСХОМ 4 тайлан”-г газрын 2017.02.23-ны өдрийн 1/186 тоот албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүллээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт, хязгаарлалтын талаарх зохицуулалт тусгагдсантай холбогдуулан АТГ-аас ирүүлсэн зөвлөмжийг нийт албан хаагчдад танилцуулж, харъяа байгууллагууд албан бичгээр хүргүүллээ.

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулав.

Орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 96 жилийн ойн баярын хурал, арга хэмжээг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Төрийн ордны их танхимд зохион байгууллаа.

Олон Улсын цахилгаан холбооны байгууллага үүсч хөгжсөний 152 жилийн ой, Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбар үүссэний 96 жилийн ой болон “Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2017 оны 09 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд “ICT EXPO 2017” үзэсгэлэнг жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа. Үзэсгэлэн арга хэмжээнд Мэдээлэл, харилцаа холбоо технологийн салбарын төрийн болон хувийн хэвшлийн 50, гадаадын 2 байгууллага оролцож, ICT AWARDS-2017 шилдгийг шалгаруулах үйл ажиллагаанд зургаан номинацид нийт 16 байгууллага 79 бүтээгдэхүүн үйлчилгээгээр өрсөлдөж оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 110 дугаар тогтоолоор “Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдөр”-ийг жил бүрийн 07 дугаар сарын сүүлийн Ням гараг” болгон өөрчлөлт орууллаа.

Монгол Улсын 2014 оны “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас боловсруулсан Засгийн газрын тогтоолын төслийн хавсралтад харилцаа холбоо, мэдээллийн технологийн 24 нэр төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг тусгууллаа.

ХХМТГ-ын даргын “Мэдээлэл, харилцаа холбооны элч томилон ажиллуулах дүрэм батлах тухай” А/95 дугаар тушаалыг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шинэчлэн батлууллаа. Энэхүү дүрмийг шинэчлэн баталснаар элчээр дамжуулан Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарыг гадаад улс, орнуудад сурталчлах, тухайн орны мэдээлэл, харилцаа холбооны талаар шаардлагатай мэдээ мэдээллийг авах, гадаад улс, орнуудад зохиогдох аливаа хурал, семинарт салбарын албан хаагчдыг оролцуулахад дэмжлэг туслалцаа авах зэрэг ач холбогдолтой. Тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд БНХАУ-ын Бээжин хотноо Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагад, БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд, ОХУ-ын Москва хотноо Мэдээлэл, харилцаа холбооны дипломат бус элч томилон ажиллуулахаар тус тус гэрээ байгууллаа.

Тус газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд 2009-2017 оны хооронд хөрөнгө төвлөрүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй, нэгж, байгууллага, иргэдийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гарган, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.  

Стандартчиллын 2017-2018 оны төлөвлөгөөнд тусгуулах болон Стандартчиллын техникийн хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай саналыг СХЗГ, ХХЗХ-нд тус тус хүргүүллээ.

МТХХ-ны дэд бүтцийн чиглэлээр 2016 онд батлагдсан стандартуудыг мөрдүүлэх зорилгоор МХЕГ-ын Харилцаа холбооны байцаагчийн хяналтын хуудасны төсөлд санал өгөв.

“МХХТ-ийн салбарын мэргэшсэн зэрэг олгох журам”, “Шалгалт авах журам”, “Бүтээлийн тайлан гаргах журам” зэрэг журмыг судлан, холбогдох саналаа Мэдээлэл, холбооны технологийн сургуульд хүргүүлэв.

Тус газрын Ёс зүйн хорооны ажиллах журам, бүрэлдэхүүнийг газрын даргын А/110 дугаар тушаалаар шинэчлэн батлуулан ажиллаж байна.

“Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын болон салбар, харъяа төрийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг газрын даргын 2017 оны А/108 дугаар тушаалаар шинэчлэн батлуулав.

“Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого- 2025” баримт бичгийг англи хэл рүү орчуулан байгууллагын цахим хуудсанд байршуулж, улмаар хамтран ажилладаг олон улсын болон гадаад байгууллагуудад цахим шуудангаар хүргүүлэн ажиллалаа.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 1.7 дахь хэсгийн “Дэлхийн шуудан холбооны байгууллагын дүрэм, конвенцэд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай” заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2016 оны 09 дүгээр сард хуралдсан Дэлхийн шуудан холбооны байгууллагын Бүрэн Эрхт төлөөлөгчдийн 26 дугаар их хурлаар хэлэлцэн баталсан “Дэлхийн шуудан холбооны байгууллагын дүрэм”-д орсон нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар соёрхон батлуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын дэмжлэгтэйгээр 2018-2020 онуудад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, зохион байгуулах сургалт, арга хэмжээний тухай саналыг боловсруулан хүргүүллээ.

ХХЗХ, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн хамтарсан “Харилцаа холбооны салбарын стандартчилал, баталгаажуулалт-2017” семинарт тус газраас “ХХМТ-ийн стандартчиллын бодлого, стратеги” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.

“Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр”-т тусгагдсан тус газрын хариуцан гүйцэтгэх ажлын биелэлтийг гарган ГХЯ-нд албан бичгээр хүргүүлсэн.

“Байгууллагын гадаад албан томилолтоор ажиллах журам”-ыг шинэчлэн боловсруулж, газрын даргын тушаалаар батлуулав.

Дэлхийн шуудан холбооны байгууллагаас гишүүн орнууд өөрийн нутаг дэвсгэрээс гадна буюу бусад улс орнуудад салбар, нэгжийн үйл ажиллагаа харилцан эрхлэх бодлого, дүрэм журмыг бусад орнуудад танилцуулах, нээлттэй болгох зорилгоор ETEOs-ийн судалгаа явуулдаг бөгөөд дээрх судалгааны хариуг тус байгууллагад албажуулан хүргүүллээ.

БНСУ-ын мэдээлэл, харилцаа холбооны технологийн яам болон Мэдээлэлжсэн нийгмийн хөгжлийн хүрээлэн /KISDI/-тэй хамтран 2018-2020 онуудад хэрэгжүүлэх “Мэдээлэл, харилцаа холбоог хөгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсад 4 чиглэлээр төсөл хэрэгжүүлэх саналаа хүргүүлснээс 2 санал урьдчилсан байдлаар дэмжигдсэн ба хэрэгжилтийг 2019 оноос эхлүүлэхээр тохиролцоод байна.

Тус газрын “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/136 тоот тушаалаар батлуулаад байна.

Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо нөхөх зорилгоор “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”,  “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллаж, шалгалтыг зохион байгууллаа. Удирдах албан тушаалтны 2 ажлын байран дээр Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гаргуулан, шалгалтад тэнцсэн төрийн жинхэнэ албан хаагчдыг газрын даргын тушаалаар томилон “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргөх ажиллагааг зохион байгууллаа.

Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг 2016 оны жилийн эцсийн байдлаар гарган Төрийн албаны зөвлөлд хүргүүллээ.

Даргын зөвлөлийн хурлын зохион байгуулалтыг тухай бүр хийж, шийдвэрийг баталгаажуулан ажиллаж байна. Тайлант хугацаанд нийт 8 удаагийн хурлаар 32 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Тайлант хугацаанд нийт 6 удаагийн тушаалаар “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан”, Жуух бичиг, Хүндэт холбоочин, Шуудангийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшууллаа.

Удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж, тайлант хугацаанд нийт 1409 албан бичгийг /үүнээс 313 гадаад албан бичиг/ журмын дагуу бүртгэн удирдлагад танилцуулах, шийдвэрлэх ажлыг зохион байгуулж, нийт 1211 албан бичгийг /119 гадаад албан бичиг/ боловсруулан, холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллалаа.

Гадаад албан томилолттой холбоотойгоор 47 тушаал батлуулан 9 албан паспорт олгох ажлыг зохион байгууллаа. Одоогийн байдлаар тус газрын нийт 24 албан хаагч цахим албан паспорт эзэмшиж байна.

Байгууллагын дотоод болон гадаад харилцаа, хамтын ажиллагаа, үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг тухай бүр монгол, англи хэлнээ цахим хуудсанд байршуулах ажлыг зохион байгуулж байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”, “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” Ерөнхий сайдын 2005 оны 67 дугаар захирамжийн дагуу  иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэхтэй холбогдсон  арга хэмжээг авч байна. Тайлант хугацаанд иргэд, байгууллагаас ирүүлсэн нийт 83 өргөдөл, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн, хариу өгч ажиллалаа.

Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагуудад хандан иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг хариуцсан мэргэжилтнүүдэд хуваарилан, хуулийн хугацаанд багтаан шийдвэрлүүлж байна. Тайлант хугацаанд нийт 59 санал, хүсэлт, 15 гомдол, талархал 3, шүүмжлэл 2 ирүүлснийг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэлээ.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр

Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор “Бодлогын баримт бичиг, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам” батлагдсаны дагуу шинэ аргачлалаар хөтөлбөр, төлөвлөгөөний хяналт-шинжилгээг хийж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөөний тус газарт хамаарах зорилт, арга хэмжээнүүдийг хяналтад жилийн эцсийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлангаа Даргын зөвлөлийн хуралд танилцуулж, ЗГХЭГ-т хүргүүлэв.

МУ-ын нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төлөвлөгөөний тус газарт хамаарах зорилт, арга хэмжээг хяналтад авч жилийн биелэлтэд хяналт-шинжилгээ хийсэн тайлангаа Даргын зөвлөлийн хуралд танилцуулж, ЗГХЭГ болон Сангийн яаманд тус тус хүргүүлэв.

Үндэсний аудитын газарт Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015, 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилт арга хэмжээнээс манай байгууллагын хариуцсан хэрэгжилт дутуу зорилт, арга хэмжээний хэрэгжилт, гүйцэтгэл үр дүнг гарган холбогдох газруудад хүргүүлэн ажиллалаа.

“Цахим засаг”, “Өрх бүрт шуудан”, “Үндэсний хиймэл дагуул” үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж тайланг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүллээ.

Телевизийн 10 сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээний (ДДЭШ ТВ ХХК) хэрэгжилтийн байдалд улирал тутам хяналт, хэмжилт шалгалтаа хийж тайлан, дүгнэлтийг тус газрын удирдлагуудад танилцууллаа.

Телевизийн олон сувгийн дамжуулалтад хяналт тавих журмын төслийг Даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлэн батлуулж холбогдох байгууллагуудад журмыг хүргүүлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан харилцаа холбооны болон үүрэн холбооны байгууллагуудтай холбоотойгоор гарсан санал, гомдлын талаарх мэдээлэл авч холбогдох арга хэмжээ авч байна. Мөн салбарын хэмжээнд гарсан осол, саатал, доголдлын талаарх мэдээг дотор нь ангилж, салбарын байгууллагуудын удирдлагын хүрээнд уулзалт зохион байгуулж, хэрхэн ажиллах талаар харилцан тохиролцов.

Статистик мэдээллийн чиглэлээр

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын статистик мэдээллийн төрлийг нэмэгдүүлж олон улсын жишигт хүргэх, мэдээллийн зөрүүг арилгах, аргачлал, арга зүйг боловсронгуй болгох, харилцан мэдээлэл солилцох, судалгаа шинжилгээ, олон нийттэй харилцахад чиглэсэн хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор санамж бичгийн төсөл боловсруулж тус газрын ХХЗХ, ҮСХ-той “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгууллаа.

ОУЦХБ, ХХЗХ, ҮСХ байгууллагуудтай хамтран 2017 оны 05 дугаар сарын 22- 24-ний өдрүүдэд “МХХТ-ийн салбарын статистик мэдээллийн үйл ажиллагаа, олон улсын чиг хандлага” сэдэвт сургалт, семинарыг зохион байгуулав. Тус арга хэмжээнд салбарын их дээд сургууль болон аж ахуйн нэгжийн 64 байгууллагын 140 гаруй хүмүүс оролцож салбарын статистик үйл ажиллагааны өнөөгийн байдал, МХХТ-ийн статистик үзүүлэлтүүд тэдгээрийг тооцох аргачлал, мэдээллийн систем, статистик мэдээллийн үйл ажиллагааны сайн жишээ, ОУЦХБ болон олон улсын туршлага зэрэг илтгэл сонслоо.

НҮБ-ын ЮНЕСКО-ын  2009 оны хүрээний соёлын бүтээлч үйл ажиллагааны статистик мэдээлэл боловсруулах ажлын  хэсэгт ажиллаж салбарын холбогдох  мэдээлэл болон Юнескогийн зөвлөхөөс хүссэн нэмэлт мэдээллийг тус тус гарган хамтран ажиллав.

Салбарын мэдээллийн “Мэдээллийн технологи, харилцаа холбооны мэдээлэл-2017” номыг боловсруулан монгол, англи хэлээр бэлтгэж хэвлүүлэв.

Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд

Тус газар нь олон талт хамтын ажиллагааны хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын дараах олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах үүрэг хүлээн ажилладаг. Үүнд:

  • Олон улсын цахилгаан холбооны байгууллага
  • Дэлхийн шуудангийн холбоо
  • Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллага
  • Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага
  • Интерспутник олон улсын сансрын холбооны байгууллага зэрэг болно.

Монгол Улсын Засгийн газрын “Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандив”-ын тухай 2007 оны 60 дугаар тогтоолын дагуу олон улсын байгууллагуудын гишүүнчлэлийн татварыг тасалдалгүй төлөн ажиллаж байгаа билээ.

Харин Дэлхийн шуудан холбооны 2014-2017 оны гишүүнчлэлийн татварын төлбөр болох нийт 198,265 шв.франкийн хугацаандаа төлөгдөөгүй хүлээгдэж байна. Монгол Улсад шуудангийн асуудал эрхэлсэн байгууллага нь ХХМТГ боловч өмнө дурдсан Засгийн газрын 2007 оны 60 дугаар тогтоолоор ДШХ-ны гишүүнчлэлийн татварын зардлыг ЗТХЯ-ны төсөвт тусгахаар заасан байдаг. Үүнээс шалтгаалан энэхүү гишүүнчлэлийн татварын төлбөрийг тус газрын жил бүрийн урсгал зардлын төсөвт тусгах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй байгаа тул холбогдох тогтоолд өөрчлөлт оруулах тухай хүсэлтээ ЗГХЭГ-т хүргүүлээд байна.

Сансрын технологийн салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхыг сайжруулах зорилгоор АНДСХАБ-аас БНХАУ-ын Бэйханг их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Доктор (DOCSTA), Магистр (MASTA)-ийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд тус газраас “Зайны тандан судалгаа ба газар зүйн мэдээллийн систем”, “Байршил тогтоох хиймэл дагуулын систем”, “Бичил хиймэл дагуулын технологи”-ийн чиглэлээр нээлттэй зарлаж, 2 шатны сонгон шалгаруулалтыг АНДСХАБ болон Бэйханг их сургуультай хамтран зохион байгуулав. Сонгон шалгаруулалтын үр дүнд тус газрын мэргэжилтэн Э.Балдансамбуу, ГХБГЗЗГ-ын мэргэжилтэн А.Сумъяа, ШУТИС-МИТС-ийн ажилтан Г.Мөнхжаргал нар 2017 оны MASTA тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж байна.

АНДСХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Шинжун тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 04 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны хийсэн айлчлал хийв. ХХМТГ-ын дарга Б.Чинбат төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа цаашид хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх хүрээнд харилцаа холбооны хиймэл дагуулын радио давтамжийн чиглэлээр гишүүн орнууддаа сургалт зохион байгуулах, мэргэшлийн сургалт, хөтөлбөрт хамруулах, АНДСХАБ-ын үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд нээлттэй болгох чиглэлээр оюутан залуус, хүүхэд багачуудад зориулсан арга хэмжээг өргөжүүлэх зэрэг хэд хэдэн саналыг тавилаа. Түүнчлэн энэхүү уулзалтаар АНДСХАБ-ын үйл ажиллагаа, зорилго зорилт, гишүүнчлэлийн дүрэм журам, холбогдох төсөв санхүүгийн тогтолцоо, түүний аргачлалын тухай танилцуулж, 2017-2019 онуудад тус байгууллагын Удирдах зөвлөлийн хурлыг Монгол Улс буюу ХХМТГ-ын дарга даргалах болсонтой холбогдуулан цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хурлын даргын чиг үүрэг, оролцоо зэрэг асуудлаар зөвлөмж өгч, санал солилцлоо.

Мобиком ХХК-д хэрэгжиж буй цахим төлбөр тооцооны туршилтын төслийн явцтай танилцах зорилгоор 2017 оны 06 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд Монгол Улсад ирж ажилласан ОУЦХБ–ын Харилцаа холбооны хөгжлийн товчооны Зохицуулалт, зах зээлийн орчны хэлтсийн дарга Софи Маддэнс болон Ази, Номхон далайн бүсийн оффисын хөтөлбөрийн зохицуулагч Ашиш Нараяан нар ХХМТГ-ын даргатай уулзалт хийлээ.

Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотноо 2017 оны 6 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Интерспутник” олон улсын сансрын холбооны байгууллагын Удирдах зөвлөлийн 45 дахь, Ашиглалтын хорооны 20 дахь ээлжит хамтарсан хуралд тус газраас оролцлоо. Энэ удаагийн хурлаар тус байгууллагын үйл ажиллагааны болон тайлан, төлөвлөгөө, хэрэгжилттэй танилцахаас гадна гишүүн орнуудад тулгамдаж буй асуудлын хүрээнд танилцуулга бэлтгэн дугуй ширээний ярилцлага хийж, улс орнуудын салбарын өнөөгийн нөхцөл байдлын тухай хэлэлцүүлсэн. Түүнчлэн “Интерспутник” олон улсын сансрын холбооны байгууллагын Удирдах зөвлөл болон Ашиглалтын хорооны 2018 оны хамтарсан хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн “Интерспутник” олон улсын сансрын холбооны байгууллагад Монгол Улсыг төлөөлж нэг ажилтан ажиллуулах тухай хэлэлцээрийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын мэргэжилтэн Б.Амгаланг томилоод байна.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Хөгжлийн товчооны дарга ноён Брахима Саноу, тус байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал ноён Иоане Коройвуки нарыг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тус газрын дарга хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов. Мөн цаашид Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Хөгжлийн товчоотой салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Тегеран хотноо 2017 оны 09 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын Зөвлөлийн 11 дэх уулзалтад тус газрын дарга болон Сансрын холбооны албаны дарга нар оролцож, 2018-2019 онуудад тус байгууллагын Зөвлөлийг тус газрын дарга Б.Чинбат даргалахаар албан тушаалаа хүлээн авлаа. Зөвлөлийн хурлыг 2018 онд Монгол Улсад зохион байгуулах саналаа илэрхийлсэн ч тус байгууллагын 10 жилийн түүхт ой тохиож байгаатай холбогдуулан БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.

Мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын олон улсын нийтлэг хөгжлийн бодлого, хандлагыг тодорхойлдог Дэлхийн цахилгаан холбооны хөгжлийн чуулга уулзалт /WTDC-17/ 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Аргентин Улсын Буэнос Айрэс хотноо зохион байгуулагдав. Тус чуулга уулзалтад АНДЦХБ-аас өргөн барих Бүсийн нийтлэг асуудал /Common Proposal/-ын төсөлд санал өгөн ажиллалаа. Энэ удаагийн хурал “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд мэдээлэл, харилцаа холбооны технологийг нэвтрүүлэх нь- ICT④SDGs” сэдвийн хүрээнд явагдсан ба нийт 193 улсын 1700 гаруй зочид төлөөлөгч нэг дор хуран чуулж, ОУЦХБ-ын Хөгжлийн товчооны 2018-2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцан, салбарын цаашдын хөгжлийн стратегийн талаар санал хэлэлцлээ. Хуралд Монгол Улсыг төлөөлөн тус газрын дарга Б.Чинбат болон ХХЗХ-ны Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнаран нар оролцож бүс нутгийн нийтлэг санал болон Монгол Улсын салбарын бодлогын талаар албаны хүмүүст танилцуулж, цаашдын харилцан хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх санал солилцов.

АНДЦХБ-ын  гурван жил тутам зохион байгуулагддаг Ерөнхий Ассемблейн 14 дүгээр чуулган болон Удирдлагын хорооны ээлжит 41 дүгээр хуралдаанд тус газрын болон ХХЗХ-ны төлөөлөгчид оролцоод ирлээ. Нийт 28 орны 120 гаруй төлөөлөгчид оролцсон уг хурлаар Монгол Улсыг төлөөлж Тайландын вант улсад суугаа Монгол Улсын Элчин сайд Т.Төгсбилгүүн тус улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын ололт амжилт, ирээдүйн төлөвлөлтийн талаар илгээмж хүргэлээ. Энэ удаагийн Ерөнхий Ассемблейн хуралдаанаар тус байгууллагын 2015-2017 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, 2018-2020 стратеги, зардлын төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэн баталснаас гадна ирэх гурван жилийн хугацаанд ажиллах АНДЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийг сонгох сонгууль явагдав. Хатагтай Ареван Хаорангси Ерөнхий нарийн бичгийн даргаар, Ноён Масанори Кондо Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор тус тус 100 хувийн саналаар улиран сонгогдов. Түүнчлэн Удирдлагын хорооны 41 дүгээр хуралдаанаар 2018 онд тус хорооны ээлжит хуралдааныг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Тайлант хугацаанд гишүүнчлэл бүхий олон улсын байгууллагуудаас тогтмол зохион байгуулагддаг дараах томоохон арга хэмжээнд холбогдох албан хаагчдыг хамруулах ажлыг зохион байгуулж, удирдамж зөвлөмжөөр ханган ажиллалаа. Үүнд:

  • АНДЦХБ-ын “Ази, Номхон далайн улс орнуудын Стандартчиллын хөтөлбөрийн 28 дугаар чуулган /ASTAP-28/”;
  • АНДЦХБ-ын “Утасгүй холбооны ажлын хэсэг”-ийн 21 дүгээр хурал /AWG-21/;
  • АНДЦХБ болон ОУЦХБ-ын “Дэлхийн харилцаа холбооны хөгжлийн 2017 оны чуулга уулзалт”-ын Ази, Номхон далайн бүсийн 3 дугаар бэлтгэл хурал /APT WTDC17-3/ болон ОУЦХБ-ын Дэлхийн хөгжлийн 2018 оны чуулга уулзалтын Ази, Номхон далайн бүсийн анхдугаар бэлтгэл хурал /APT PP18-1/
  • АНДСХАБ-ын Зөвлөлийн 11 дэх хурал /APSCO 11th Council Meeting/
  • АНДЦХБ-ын Хөгжлийн 14 дэх чуулга уулзалт /ADF-14/
  • ОУЦХБ-ын Дэлхийн харилцаа холбооны хөгжлийн Их хурал” /WTDC-17/
  • АНДЦХБ-ын Ерөнхий Ассемблейн 14-р чуулга болон Зөвлөлийн хорооны 41-р хурал /GA-14 and MC-41/

“Цахим засаглал: Олон улсын туршлага” сэдэвт хоёр өдрийн сургалт семинарын арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагчид болон мэдээлэл, харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, цахим засаглалын шинэлэг шийдэл, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд харилцан туршлага солилцох зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг төлөөлж дарга Б.Чинбат, Цахим засаглалын академийг төлөөлж гүйцэтгэх захирал Арво Отт нар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Цахим засаглалын академитай дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

  • Цахим засаглалын чадавхыг нэмэгдүүлэх, түүний дотор төрийн албан хаагчид болон мэдээлэл, харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах чиглэлээр хамтын ажиллагааг дэмжих;
  • Цахим засаглалын шинэлэг шийдэл, дэвшилтэд технологийг нэвтрүүлэхэд харилцан туршлага солилцох;
  • Цахим засаглалын чиглэлээр хурал, зөвлөгөөн, сургалт семинар болон бусад үйл ажиллагааг хамтран зохион байгуулах зэрэг болно.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дугаар тогтоолоор “Мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан хэлэлцээрийг баталсан байдаг. БНАСАУ-ын Үндэсний програм хангамж үйлдвэрлэлийн ерөнхий товчооноос тус хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хугацааг сунгах, хэрэгжилтийг идэвхжүүлэх хүсэлт тавьсан бөгөөд энэ асуудлаар ГХЯ-аас “нууц”-ын түвшинд албан чиглэл ирүүлсний дагуу холбогдох арга хэмжээг авч ажилласан болно.

БНФУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 50 жилийн ойг тохиолдуулан сансар судлалын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Францын сансар судлалын үндэсний төвөөс харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтран ажиллах хүсэлтээ 2015 онд илэрхийлсэн билээ. Харилцан ойлголцлын 15 зүйл бүхий тус санамж бичгийн төслийг Гадаад харилцааны яам болон бусад холбогдох яамдад хүргүүлэн санал аван, улмаар Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр холбогдох өөрчлөлтүүдийг тусган эцсийн хувилбарыг бэлэн болгосон. БНФУ-д суух Элчин сайдаар томилогдож буй А.Баттөр, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Элизабет Барсак нарын яамд, агентлагуудын холбогдох албан хаагчидтай 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр уулзсан уулзалтын үеэр санамж бичиг байгуулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч хамтран ажиллахаар ойлголцлоо.

Төрийн бодлогын хүрээнд мэдээлэл, шуудан, харилцаа холбооны хамгийн түгээмэл үйлчилгээг тухайн хүн амын байршил, амьжиргааны түвшингээс үл хамааран бодит үнээр хүргэх ажлын хүрээнд:

УИХ-ын гишүүд болон аймаг, орон нутгийн Засаг даргын тамгын газар, Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд, МХХ-ны салбарын байгууллагуудаас ирүүлсэн саналуудад үндэслэн Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөө болон дотоод үйл ажиллагааны төлөвлөгөөг 1 дүгээр улиралд багтаан боловсруулж, Монгол Улсын Ерөнхий сайд, ХХМТГ-ын даргаар батлуулан ажиллалаа.

Сангийн орон тооны бус хяналтын зөвлөлийг хуралдуулж, 2017 оны үйл ажиллагааны тайлан болон 2018 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, зөвлөмж гаргалаа.

Сангийн 2017 онд хэрэгжүүлэхээр батлагдсан 2,192,000,000 төгрөгийн төсөвтэй 8 төслийн гүйцэтгэгч, үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулахаар тендерийн баримт бичгийг боловсруулж, цахим тендер шалгаруулах журмын дагуу тендер шалгаруулалтыг www.tender.gov.mn сайтаар мэдээллэн, зохион байгууллаа. Үүнд:

“Улсын болон олон улсын чанартай А зэрэглэлийн авто зам дагуу хөдөлгөөнт холбооны тасралтгүй сүлжээ байгуулах, хөдөө орон нутгийн алслагдсан бүс нутагт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” Багц-1, Багц-2, Багц-3 төслийн тендер шалгаруулалтад Жи-Мобайл ХХК шалгарч, 2017 оны 07 дугаар сарын  03-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний дагуу 12 цэгт үйлчилгээг бүрэн хүргээд байна.

“Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээнд холбогдоогүй суманд бага оврын сансрын холбооны систем (VSAT) ашиглан интернэтийн үйлчилгээ хүргэх” төслийн үйлчилгээ үзүүлэгчээр “Исатком” ХХК шалгарч, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулж, гэрээний дагуу нийт 4 цэгт үйлчилгээг бүрэн хүргээд байна.

“Монгол Улсын үндэсний хиймэл дагуулын сүлжээг хөгжүүлж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээг бүх орон даяар хүргэх боломжийг бүрдүүлэх, бодлогын суурь судалгаа” TH-03/17 дугаар тендерт Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль шалгаран 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгууллаа. Гэрээнд тусгагдсан хуваарийн дагуу судалгааны ажлыг бүрэн гүйцэтгэсэн.

“Шуудангийн салбарын үйлчилгээний хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд 12 аймгийн бүх сумдад үйлчилгээ хүргэхээр “Монгол Шуудан” ХК шалгарч, 2017 оны 07 дугаар сарын 24 -ний өдөр ТН-04/17 дугаар бүхий гэрээ байгуулан үйлчилгээг үзүүлж байна.

“Тоон телевизийн үйлчилгээний тасралтгүй байнгын ажиллагаа, чанар, хамрах хүрээг сайжруулах” TH-05/17дугаар тендерт “Ай Ти Зон” ХХК шалгарч, 2017 оны 09 дүгээр сарын 26 -ны өдөр гэрээ байгууллаа. Гэрээний дагуу нийт 100 ширхэг радио долгионы зурвасан шүүрийг бүрэн нийлүүлж, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-т хүлээлгэн өгсөн.

“Хөдөө орон нутгийн алслагдсан сум, суурин газарт утасгүй болон суурин өргөн зурвасын сүлжээ байгуулах, интернетийн үйлчилгээ хүргэх” TH-06/17 дугаар бүхий тендерт “Монголын цахилгаан холбоо” ХК шалгарч, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулан ажиллалаа. Гэрээний дагуу нийт 66 сумын ЗДТГ, Эмнэлэгүүдэд интернэтийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

“Ярианы синтез (TTS), автомат яриа таних (ASR) судалгааны ажлыг Монгол хэлний хувьд гүйцэтгэж, нийт иргэдийн өргөн хэрэглээнд нэвтрүүлэх судалгаа” TH-07/17 дугаар бүхий тендерт “Бест Шийдэл” ХХК шалгарч, 2017 оны 10 -р сарын 19-ний өдөр гэрээ байгуулан ажиллалаа. Гэрээний дагуу судалгааны ажлыг 100 хувь гүйцэтгэн тайлан, бусад материалыг хүлээлгэн өгсөн.

“Иргэдэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн талаарх гарын авлага болон сурталчилгааны материал боловсруулж, хэвлэн түгээх” ТН-08/17 дугаар бүхий тендерт  “Алмаз Пресс” ХХК шалгарч, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулан ажиллалаа. Гэрээний дагуу гарын авлага болон сурталчилгааны материалыг бүрэн нийлүүлсэн.

Хөрөнгө төвлөрүүлэлт

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хуулийн хэрэгжилт, хөрөнгө төвлөрүүлэлтийг зохион байгуулж хяналт тавих, мэдээллээр хангах ажлын хүрээнд харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудад санд хөрөнгө төвлөрүүлэх тухай мэдэгдэж, тайлан ирүүлэх маягт болон зааварчилгаа тухай бүр өгч ажилласан.

Харилцаа холбооны салбарт тусгай зөвшөөрөл эзэмшдэг нийт 548 байгууллага байгаагаас:

  • Тайлан ирүүлэх, тооцоо нийлэх, хөрөнгө төвлөрүүлэх талаар мэдэгдэл хүргэсэн байгууллагын тоо: 548
  • Утсаар холбогдож мэдэгдэл, мэдээлэл хүргэсэн байгууллагын тоо: 255 /давхардсан тоогоор/
  • Цахим хаягаар холбогдох мэдээлэл, мэдэгдэл хүргүүлсэн байгууллагын тоо: 548
  • Албан бичиг илгээсэн байгууллагын тоо: 527 зэрэг болно.

Дээрх мэдэгдэл, мэдээлэл хүргүүлсэн байгууллагуудаас ажилласан тайлант хугацааны байдлаар:

  • Тайлангаа ирүүлсэн байгууллагын тоо: 2017 оны 3-р улирал 237 /4 удаа давхардсан тоогоор/
  • Нэхэмжлэх мэйлээр илгээсэн байгууллагын тоо: 20
  • Хөрөнгө төвлөрүүлсэн байгууллагын тоо: 122
  • Нийт төвлөрүүлсэн хөрөнгө: 2,235,197,38 төгрөг. Үүнээс
  • 2016 оны авлагатай байгууллагаас төлөлт хийсэн 50 байгууллагын 350,766,240.35 төгрөг
  • 2017 оны 3-р улиралын байдлаар тайлан нийлж төлбөр төлсөн 66 байгууллагын 1,884,431,357.03 төгрөг

Мэдээллийн баазаа шинэчлэх зорилгоор ХХЗХ-оос харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан этгээдийн мэдээллийг идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа болон шинээр олгосон, цуцлагдсан ангиллын дагуу мэдээллийг гаргуулахад идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 548 байгууллага байна.

Авлага барагдуулах зорилгоор шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч “Номсис” ХХК, “АЭ энд ЖААГ” ХХК, “Гэгээн далай” ХХК, “Азиател” ХХК, “Ай Ти И Эн” ХХК-иудад 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгө төвлөрүүлэх тухай албан тоот хүргүүллээ.

Тайлан огт нийлдэггүй тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д тайлан нийлж зохих хуулийн дагуу төлбөр төлөх талаар 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр албан тоот хүргүүлсэн.

Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 8 байгууллагад хөрөнгө төвлөрүүлэхийг шаардсан 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн албан тоот хүргүүллээ.

Интернэтийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 91 байгууллагад 2016 оны жилийн эцсийн байдлаарх тайлан нийлж, төлбөр төлөх талаар 1/226, 6/793 тоот албан бичгүүд хүргүүлснээс 6 байгууллага тайлан нийлж, төлбөр төлөөд байна.

Угсралт суурилуулалтын чиглэлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 178 байгууллагад 2016 оны жилийн эцсийн байдлаар тайлан нийлж төлбөр төлөх талаар 6/289 тоот, 6/744 тоот, 6/782 тоот албан бичгүүд илгээснээс 14 байгууллага тайлан нийлж төлбөр төлөөд байна.

БНҮҮС, ХХЗХ хамтран хоорондын тулгамдаж байгаа асуудлын талаар 2 удаагийн хуралдаан зохион байгуулж, шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагатай 3 талын хамтарсан хурал зохион байгуулах, улирал бүр хуралдаж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүргийн сангийн хөрөнгө төвлөрүүлэх талаар албан бичгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид явуулах талаар хамтран ажиллахаар болсон. Үүнд:

ХХЗХ-той хамтран ажиллаж шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудтай 2017 оны 06 дугаар сарын 6-ны өдөр, Сэлэнгэ групптай 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хамтарсан уулзалт хийлээ.

Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч авлагатай 34 байгууллагад ХХЗХ-ны тогтоолын дагуу үүссэн авлагыг төвлөрүүлэх талаар 6/800, 6/802 тоот албан бичгийг хүргүүллээ.

Телевизийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 238 байгууллагад 6/839, 6/926, 6/1040 тоот албан бичиг хүргүүлж, тайлан нийлж хөрөнгө төвлөрүүлэхийг шаардлаа.

Сангийн ажлын албаны бүрдүүлэлт, зарцуулалтын жилийн эцсийн мэдээлэл:

Орлогын жилийн төлөвлөгөө 2,500,000,000 төгрөг, бүрдүүлэлт 2,235,197,597.38 төгрөг; Дотоод урсгал зарцуулалт жилийн эцсийн төлөвлөгөө 147,332,000 төгрөг, зарцуулалт 147,332,000 төгрөг байна.

Монгол Улсын 2016-2017 оны Төсвийн тухай хууль болон Төрийн аудитын тухай хуулийн дагуу Үндэсний аудитын газраас тус газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 2016-2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалтын хүрээнд дараах мэдээллүүдийг гарган ажиллалаа. Үүнд:

  1. 2016-2017 оны орлогын дэлгэрэнгүй судалгаа / орлогын төлөвлөгөөний биелэлт,
  2. 2016-2017 оны авлагын дэлгэрэнгүй судалгаа / Авлага өссөн шалтгаан болон цаашид яаж хамтран ажиллах талаар тайлбар авсан/
  3. 2016-2017 оны авлагын ангилал тус бүрээр дэлгэрэнгүй судалгаа / цуцлагдсан, шуудан, тайлан нийлж хөрөнгө төвлөрүүлдэг зэргээр/
  4. БНҮҮС-ийн тайлангийн маягтаар тооцоо нийлсэн “Мобиком корпораци” ХХК, “Монкабель” ХХК-ийн 2016 оны жилийн эцсийн тайланг хуулбарлан авсан.
  5. Өмнөх аудитын зөвлөмжийн дагуу орлого, авлага, орлогын тасалдсан шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарын хамт гаргаж өгч ажилласан.

Судалгаа, Сурталчилгаа

БНҮҮС-гийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслийг олон нийтэд танилцуулах зорилгоор www.usof.gov.mn вэб сайтад үүрэн холбоо, сургалт сурталчилгаа, шуудангийн үйлчилгээ, дэд бүтэц, интернэтийн үйлчилгээ, тоон телевизийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн зорилго, үр дүн, гүйцэтгэгч байгууллага, статистик тоо баримт болон санхүүжилтийн талаарх мэдээллийг улирал тутам оруулж байна. Түүнчлэн жил бүрийн хөрөнгө төвлөрүүлэлтийн мэдээлэл, аудитын шалгалтын тайлан, хууль эрх зүйн талаарх мэдээ, мэдээллийг сайтад тогтмол байршуулан ажиллалаа.

www.sict.gov/usof вэбийг www.usof.gov.mn вэбийн цахим боловсрол цэстэй холбосноор Сангийн вэб сайтаас компьютер, интернэтийн орчинд ажиллаж сурах мэдлэгийг олж авах боломжтой болсон.

ХХМТГ-ын www.cita.gov.mn болон www.usof.gov.mn сайтуудад БНҮҮС-ийн танилцуулга, төсөл хөтөлбөрүүдийг олон нийтэд нээлттэй хэлбэрээр нийтэлж гаргасан. Засгийн газрын худалдан авах ажиллагааны сайтад /www.meps.gov.mn, www.e-tender.mn, www.e-procurement.mof.gov.mn / сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөө болон төсөл хөтөлбөрүүдийн явц биелэлтийг оруулж, олон нийтэд мэдээллэн ажиллалаа.

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх