ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАРТ 2017 ОНД  ИРГЭД, АЛБАН ХААГЧИД, БУСАД БАЙГУУЛЛАГААС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН /хагас жилийн байдлаар/

Тус газар нь “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”, “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” Ерөнхий сайдын 2005 оны 67 дугаар захирамжийн дагуу  иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэхтэй холбогдсон  арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Иргэд болон албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэн холбогдох албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлэх арга хэмжээний хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 39 өргөдөл ирснийг хүлээн авч, зохих хуулийн дагуу шийдвэрлэн ажиллалаа. Ирсэн өргөдөл, гомдлыг ангилж үзвэл:

  • Албан хаагчдаас байгууллагын удирдлагад хандаж гаргасан өргөдөл, гомдлын тоо – 29
  • Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын тоо – 7
  • Албан байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын тоо – 3 нийт 39 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэлээ.

Захиргаа, удирдлагын хэлтэс

2017 он

Сэтгэгдэл үлдээх