2016 оны өргөдөл, гомдлын шийдвэрлэлт

Тус газар нь “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”, “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” Ерөнхий сайдын 2005 оны 67 дугаар захирамжийн дагуу иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэхтэй холбогдсон арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Иргэд болон албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэн холбогдох албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлүүлэх арга хэмжээг зохион байгуулсан. 2016 онд нийт 62 өргөдөл ирснийг хүлээн авч бүртгэн холбогдох албан тушаалтанд шилжүүлэн зохих хуулийн дагуу шийдвэрлэн ажиллаж байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 100%-тай байна.
Засгийн Газраас “11-11 ТӨВ”-ийг байгуулж иргэддээ нээлттэй, тунгалаг төрийг цогцлоохын тулд хүнд суртлыг халж, хурдан шуурхай үйлчилгээг эрхэмлэж, иргэдийн саналыг арван сувгаар хүлээн авч, хариулт өгөхтэй холбоотойгоор иргэдээс мэдээллийн технологийн чиглэлийн нийт 85 өргөдөл, гомдол, санал хүсэлтээс Өргөдөл 1, шүүмжлэл 8, талархал 2, гомдол 21, санал хүсэлт 53 ирүүлснийг хүлээн авч, тухай бүрт нь шуурхай шийдвэрлэн, холбогдох арга хэмжээг авч, ажиллаж байна. Гомдлын шийдвэрлэлт 100%-тай байна. Шийдвэрлэлтийн чанараар авч үзвэл Хурдан 31, Удаан 54 байна.

Захиргаа, удирдлагын хэлтэс
2016 он

Сэтгэгдэл үлдээх