АТГ-ын ажлын хэсэг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ажиллаж байна

 In Мэдээ мэдээлэл

АТГ-аас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авлигын эсрэг ажлыг эрчимжүүлэх, сурталчлах чиглэлээр ажлын хэсгүүд байгуулсан. Дээрх ажлын хэсгүүдийн нэг нь өнөөдрөөс Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ажиллаж байна. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, олон нийтэд ил тод, нээлттэй байлгах зорилго бүхий уг ажлын хэсэг тус газарт ажиллах үеэр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилттэй танилцах, иргэдээс ирсэн гомдол, өргөдлийн шийдвэрлэлт, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, сургалт зохион байгуулах чиглэлээр арга зүйн туслалцаа үзүүлэн хамтран ажиллах болно.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсад авлигатай тэмцэх нөхцөл бүрдүүлэх, нийгэмд авлигыг үл тэвчих уур амьсгалыг бий болгох, төр, засаг, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндсэн дээр авлигаас урьдчилан сэргийлэх, улмаар түүний үүсэж буй шалтгаан, нөхцөлийг хязгаарлах, арилгахад оршино.