Мэдээлэл технологийн инженерийн шалгалтын бүртгэл эхлэлээ

 In Мэдээ мэдээлэл

Мэдээлэл Технологийн Үндэсний Паркаас мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, тодорхойлох, олон улсын түвшинд хүргэх зорилгоор Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран зохион байгуулдаг шалгалтын бүртгэл эхлэлээ.

Энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулж буй уг шалгалт дөрөвдүгээр сарын 23-ны ням гаригт болох юм.

Шалгуулагчдыг системтэй бэлтгэх сургалт 3 сарын 27-оос 4 сарын 14-ний хооронд МТҮП-т 18:30-21:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Сургалт болон шалгалтанд бүртгүүлэгчид дараах линкээр орж бүртгүүлнэ үү.

  1. Сургалтанд бүртгүүлэгчид  http://training.itpark.mn/
  2. Шалгалтанд бүртгүүлэгчид http://itpark.mn/itee/web/index.php