Францын элчин сайдыг хүлээн авч уулзав

 In Мэдээ мэдээлэл

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Элизабет Барсакийг өнөөдөр хүлээн авч уулзан, сансар судлалын салбарт хамтран ажиллах асуудлаар харилцан санал солилцов. Бүгд Найрамдах Франц Улс нь хиймэл дагуул үйлдвэрлэх, хөөргөх чиглэлээр Европт тэргүүлэгч байр суурьтай улс бөгөөд цаашид Францын Сансар судлалын үндэсний төвтэй Монгол Улс хамтарч ажиллах боломжтой гэдгийг Элчин сайд хатагтай Элизабет Барсак уулзалтын үеэр илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх