Шинэ Үндсэн хуулийг батлалцсан Д.Моондойд хүндэтгэл үзүүлэв

 In Фото мэдээ

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой өнгөрсөн баасан гарагт тохиосон. Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрынхан Ардын их хурлын депутат асан Д.Моондойг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, талархал гардуулав. Тэрбээр микро электроникийн инженер мэргэжилтэй, “Монел” фирм, Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Мэдээллийн технологийн төв, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн үүсгэн байгуулагч билээ. Мөн Ардын их хурлын депутат, орлогч даргаар ажиллаж, Ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан II чуулганыг удирдсан таван эрхмийн нэг юм.   

Сэтгэгдэл үлдээх