ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРҮҮДЭД ТАМГА ТЭМДГИЙГ НЬ ГАРДУУЛЛАА

 In Фото мэдээ

Мэдээлэл холбооны салбарын мэргэжилтнүүдэд олгодог Зөвлөх инженерийн зэрэг, тамга тэмдгийг өнөөдөр 13 горилогчид Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат гардууллаа. Тус газрын дэргэдэх Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжлийн магадлан итгэмжлэх зөвлөлөөс салбарын мэргэжилтнүүдээс шалгалт авч, уг зэргийг олгодог юм. Энэ удаа М.Баярсайхан, Н.Баярхүү, Т.Болорцэцэг, Б.Ганчимэг, Б.Батзолбоо, Л.Баяр-Эрдэнэ, Н.Амарзаяа, П.Мөнх-Оюун, С.Долгорсүрэн, С.Адъяасүрэн, Д.Мөнхзул, З.Гантогоо, Ж.Тамир нар мэдээлэл холбооны салбарын Зөвлөх инженер боллоо.