Сонгон шалгаруулалтанд урьж байна

 In Мэдээ мэдээлэл

СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Огноо : 2015 оны 06р сарын 16 өдөр

Сонгон шалгаруулалтын нэр: “Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэгч”-ийг сонгон шалгаруулах нээлттэй шалгаруулалт

Шалгаруулалтын дугаар: ЦГҮ-R-01/15

            Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар эрх бүхий оролцогчдоос “Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэгч”-ийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн санал ирүүлэхийг урьж байна.

Саналын нэр: Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэгч

Саналыг 2015 оны  06р сарын 30  өдрийн 11 цаг 00 минут аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан саналыг мөн  өдрийн11   цаг 30 минутад  нээнэ.

            Сонгон шалгаруулалтын шаардлагыг доорх холбоосоос татаж авна уу.

ТАТАХ

Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газрын

Харилцаа холбоо, шуудан хөгжлийн хэлтэс

 

Чингисийн талбай-1, Төв шуудан, 2-р давхар 206 тоот өрөө

Чингэлтэй дүүрэг 15160 Улаанбаатар хот, Монгол Улс

Утас: +976 11 330790, 330781

Факс: +976 11 330780

Имэйл: enkhbat@itpta.gov.mn