Хөвсгөл аймгийн алслагдсан багуудад үүрэн холбооны сүлжээ нэвтэрлээ

 In Видео мэдээ, Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын хүсэлтийн дагуу Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Сангийн далай баг, Алаг-Эрдэнэ сумын Янгис, Цагаан бургас, Цагаан бэлчир баг, Чандмань-Өндөр сумын Ёлгос баг, Цагаан-Уул сумын Агар багуудад, мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Их-Уул сумын Асгат баг, Рашаант сумын Талын ус баг, Галт сумын Зүрх, Хужирт баг, Жаргалант сумын Цэцүүх, Хайс, 2 дугаар багуудад Юнител групп үүрэн холбооны сүлжээ нэвтрүүллээ.

Нээлтийн ажиллагаа:

2020.06.14 Цагаан-Уул сумын Агар баг
2020.06.15 Жаргалант сумын Цэцүүх баг
2020.06.17 Алаг-Эрдэнэ сумын Янгис баг
2020.06.17 Алаг-Эрдэнэ сумын Цагаан бургас, Цагаан бэлчир баг
2020.06.18 Галт сумын Зүрх, Хужирт баг
2020.06.19 Чандмань-Өндөр сумын Ёлгос баг
2020.06.20 Их-Уул сумын Асгат баг
2020.06.20 Шинэ-Идэр сумын Сангийн далай баг
2020.06.21 Рашаант сумын Талын ус баг
2020.06.22 Жаргалант сумын Хайс баг
2020.06.23 Жаргалант сумын 2 дугаар баг