Сурагчид Теле-хичээлээ гар утаснаас үнэгүй үзэх боломжтой боллоо

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Шинэ төрлийн Коронавирус COVID-19 өвчний тархалттай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сүүлийн саруудад тодорхойгүй хугацаанд зогсоогоод байна. Үүнтэй холбогдуулан БСШУСЯ-наас цэцэрлэг, ерөнхий боловсролын сурагчдад зориулсан “ТЕЛЕ ХИЧЭЭЛ”-ийг орон даяар зохион байгуулж байгаа билээ.

Өндөржүүлсэн бэлэн байдалтай уялдуулан сурагчдад зориулсан “ТЕЛЕ ХИЧЭЭЛ”-ийг илүү хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор БСШУСЯ болон Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газар-аас салбарын үүрэн холбооны оператор компаниудад чиглэл өгсний дагуу цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан www.econtent.edu.mn цахим сайтад байрласан “Теле хичээл”-ийг гар утаснаас үнэ төлбөргүй үзэх боломжтой боллоо. Ингэснээр сурагчид аль ч үүрэн операторын гар утаснаасаа цахимаар хичээлээ шууд болон нөхөж үзсэнээр хөл хорионы өдрүүдэд хичээлийн хоцрогдолгүй суралцах юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Мобиком корпораци

Скайтел групп

Юнител групп

Ж-Мобайл ХХК