Коронавируст халдвар (COVID-19)-ын талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх 119 дугаарын утас 24 цагаар ажиллаж эхэллээ

 In Видео мэдээ, Мэдээ мэдээлэл

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК болон Монголын цахилгаан холбоо ХК хамтран 119 шуурхай тусгай дугаарын суурилуулалт, холболтыг гүйцэтгэлээ.

Ийнхүү Эрүүл мэндийн яамны харъяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шуурхай удирдлагын нэгжид 10 оператор ажиллах боломж бүрдэж 24 цагийн турш Коноравирус (Covid-19)-ын талаарх мэдээлэл, зөвөлгөө өгч эхэллээ.