БНХАУ-ЫН БАРУУН ХОЙД ПОЛИТЕХНИКИЙН СУРГУУЛИЙН ДОКТОРЫН ДАРААХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА.

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас БНХАУ-ын Баруун хойд политехникийн их сургуульд /Northwestern Polytechnical University/ 2020 оноос элсэн орох Докторын дараах эрдэм шинжилгээний тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

БНХАУ-ын соёл иргэншлийн өлгий нутаг, эртний Торгоны замын төгсгөл болох түүхт Сиан хотод оршдог Баруун хойд политехникийн их сургууль нь БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээлэлийн технологийн яамны харьяа орон зай, сансар судлал, далайн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг эрдэм шинжилгээ, судалгааны сургууль юм.

Суралцах чиглэл:

  • Механик инженер
  • Сансар болон одон орон судлалын шинжлэх ухаан, технологи
  • Компьютерийн шинжлэх ухаан, технологи
  • Хяналтын технологи ба инженерчлэл

Хугацаа:  Судалгааны ажлаас хамаараад 2-4 жил

Тэтгэлэгийн хэмжээ:

  • Судалгааны ажлын тэтгэлэг жилийн 120,000 юань
  • Амьжиргааны тэтгэлэг жилийн 60,000 юань
  • Байрны зардал сарын 2,000 юань

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 35 нас хүрээгүй байх;
  • Докторын зэрэгтэй байх
  • Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;

Бүрдүүлэх материал:

  • Докторын дараах хөтөлбөрийн анкет /татаж авах/
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд Докторын зэрэг хамгаалсан дипломны хуулбар, эсвэл одоо суралцаж байгаа тохиолдолд судалгааны ажлаа хэзээ хамгаалах тухай комиссын тодорхойлолт /гадаадын нэр хүндтэй сургууль болон Монгол Улсын шилдэг 3 сургуулийн төгсөгч байх/
  • Докторын судалгааны ажлын хураангуй /англи хэлээр/
  • Докторын судалгааны ажил /Судалгааны ажлаа англи хэлээс өөр хэлээр бичсэн тохиолдолд 10-аас дээш хуудас бүхий англи хэл дээрх хураангуйг бэлдэх/
  • Ажил, сургууль, эрдэм шинжилгээний ажлуудын намтар
  • Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
  • Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар /татаж авах/
  • TOEFL, IELTS онооны гэрчилгээ
  • Цагдаагийн тодорхойлолт
  • Гадаад паспортын хуулбар

Шалгаруулалт:

Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдыг ХХМТГ-аас эхний шатны ярилцлагад урих ба шалгаруулалтын эцсийн шийдвэрийг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Баруун Хойд Политехникийн их сургуулиас гаргана.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Холбоо барих хаяг:

ХХМТГазар, Гадаад хамтын ажиллагааны алба, 100 тоот

Утас: 329236, 99283868 /П.Ариунтуул/

Цахим шуудан: foreignrelation@cita.gov.mn,

Харилцаа холбоо, мэдээллийн технолгийн газар