“НИЙГМИЙН СҮЛЖЭЭ БОЛОН ТООН КОНТЕНТЫН ЭРХЗҮЙН ОРЧИН” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

“Нийгмийн сүлжээ болон тоон контентын эрхзүйн орчин” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 12-р сарын 17-нд Мэдээлэл технологийн үндэсний паркд боллоо. Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллагаас жил  “Young professional and Student Programme” төслийг хэрэгжүүлдэг. Энэ төслийн хүрээнд нийгмийн дуу хоолой болж буй залуу судлаачид, оюутан, багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийг дэмжих, бодлого боловсруулах түвшинд тэдний санал санаачилгыг хүргэх зорилгоор “Нийгмийн сүлжээ болон тоон контентын эрхзүйн орчин” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Харилцаа холбоо, мэдээллийн технолгийн газраас зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний бага хуралд оюутанууд, судлаачид, доктор, профессор багш оролцож бүтээлээ танилцууллаа.  Оролцогчдын бүтээлээс шилдэг 8 бүтээлийг сонгон танилцуулсан бөгөөд сэдэв тус бүр дээр эхний  гурван байрыг шалгаруулсан юм.

“Нийгмийн сүлжээ болон тоон контент” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ХХМТГ-ын РТНМСБЗГ-ын дарга А.Золзаяа, МУ-ын зөвлөх инженер Э.Бямбасүрэн, МУИС-ийн ШУС-ийн дэд захирал, доктор, профессор Б.Болд-Эрдэнэ, ХХМТГ/РТНМСБЗГ-ын мэргэжилтэн Д.Ариунцэцэг, МТҮП-ын энтерпренёр инноваци, сургалт судалгааны хэлтсийн дарга П.Наранцэцэг нар шүүн явууллаа.

Нийгмийн мэдээллийн сүлжээний хэрэглээний тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд:

1-р байр  Ч.Сонинбаяр Отгонтэнгэр их сургуулийн Эрх зүйн 2-р дамжааны оюутан Нийгмийн сүлжээний хэрэглээний тулгамдаж буй асуудал ба шийдвэрлэх арга зам /цахим худалдааны жишээн дээр/

2-р байр Э.Цэрэндүзээ МУИС-ШУС-НУС-ийн Сэтгүүл зүйн 4-р дамжааны оюутан Оюутнуудын хуурамч мэдээ, мэдээллийн талаарх мэдлэг ойлголтыг тандах судалгаа

3-р байр Б.Долгорсүрэн, ШУТИС – МХТС –ийн багш                                                              Нийгмийн мэдээллийн сүлжээний хяналт, шүүлтүүрийн технологи хөгжүүлэх нь

Тоон контент болон нийгмийн сүлжээний эрхзүйн орчин  сэдвийн хүрээнд:

1-р байр Б.Сүндэръяа МУИС- ХЗС-ийн судалгааны магистрант                                                  Тоон контентын хөгжлийн талаарх эрх зүйн зохицуулалтын судалгаа

2-р байр Д.Сэргэлэн ХИС -ийн Олон улсын харилцааны 2-р дамжааны оюутан        Контентоор дамжуулан зөөлөн хүчний бодлого хөгжүүлэх

3-р байр Б.Маргад-Эрдэнэ МУИС- Хууль зүйн сургуулийн 3-р дамжааны оюутан      Тоон контентыг дэмжих эрх зүйн орчин