“ТООН КОНТЕНТ БОЛОН НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИН” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Нийгмийн дуу хоолой болж байгаа залуу судлаачид, оюутнуудыг дэмжих судалгааны ажлыг нь сурталчлах, бодлого боловсруулах түвшинд тэдний санал, санаачлагыг хүргэх зорилгоор Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллагаас “Young professional and Student Programme” төслийг хэрэгжүүлдэг.  Энэхүү төслийн хүрээнд Монголын оюутан, залуу судлаачдын дунд “Тоон контент болон нийгмийн сүлжээний эрхзүйн орчин” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 12 дугаар сарын 19-ний зохион байгуулах гэж байна.

Эрдэм шинжилгээний хурал Тоон контент болон нийгмийн сүлжээний чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, оюутан, залуу судлаачдад нээлттэй бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 29 ний өдрүүдэд илтгэл, материалыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 207 тоот өрөөнд хүлээж авна.

Илтгэлийг дараах 2 сэдвээр дүгнэж, тус бүр 1-3 байр шалгаруулна.

Тоон контентын хөгжлийг дэмжих эрх зүйн орчин

1 дүгээр байр – 1.300.000 ₮ /Өргөмжлөл/

2 дугаар байр – 900.000 ₮ /Өргөмжлөл/

3 дугаар байр – 500.000 ₮ /Өргөмжлөл/

Нийгмийн мэдээллийн сүлжээний тулгамдаж буй асуудал ба шийдвэрлэх арга зам

1 дүгээр байр – 1.300.000 ₮ /Өргөмжлөл/

2 дугаар байр – 900.000 ₮ /Өргөмжлөл/

3 дугаар байр – 500.000 ₮ /Өргөмжлөл/

Эрдэм шинжилгээний хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 88101847, 312835 утсаар авах боломжтой.

Удирдамж татах