“ICT-EXPO-2019” ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ, техник технологийн дэвшлийг олон нийтэд танилцуулдаг “ICT-EXPO-2019” үзэсгэлэн 13 дахь удаагаа “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор зохион байгуулагдаж өндөрлөлөө. 2019 оны 09-р сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болсон тус үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшил, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын  50 орчим байгууллага оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцууллаа.

 “ICT-EXPO”-2019 үзэсгэлэнгийн ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ оролцогчоор үүрэн холбооны МОБИКОМ КОРПОРАЦИ шалгарлаа.

Шилдэг технологи, шийдэл АЙТҮҮЛС ХК

Шилдэг бүтээгдэхүүн Веритеч И АР Пи  

Шилдэг үйлчилгээ КОЛЛПРО ХХК

Шилдэг үндэсний контент СКАЙТЕЛ ХХК

Шилдэг гарааны бизнес – старт-ап ОДО ЭКОСИСТЕМС ХХК

Нийгмийн хариуцлагатай байгууллага ЮНИТЕЛ ГРУПП

Шилдэг дижитал үйлчилгээ ГОЛОМТ БАНК

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын нэрэмжит Инноваци, технологи нэвтрүүлэгч төрийн байгууллага  “АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ

Шилдэг зохиомжтой талбай  МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

“ICT-EXPO-2019” үзэсгэлэнг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулж Ерөнхий ивээн тэтгэгчээр үүрэн холбооны Мобиком корпораци, Юнител групп, Скайтел групп, Ай Си Ти групп, ивээн тэтгэгчээр Веритеч И Ар Пи, Голомт банк, Ай Ти Зон, Софтлайн, Нэкст электроникс, Хобби зон, Монвсат, мэдээллийн ивээн тэтгэгчээр Коллпро зэрэг байгууллагууд ажиллалаа.