“ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ МЭДЭЭЛЭЛ” СЭДЭВТ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

ЮНЕСКО-ийн Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөр болон Малайз улсын Харилцаа холбоо, мультимедиан яам хамтран зохион байгуулж буй “Хөгжлийн төлөөх мэдээлэл” сэдэвт Ази, Номхон далайн бүс нутгийн хурал 2019 оны 9 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотноо болж байна. Тус хуралд 9 улсын 20 гаруй төлөөлөгч оролцож мэдээлэл технологийн бодлого, эрх зүйн орчин, өөрийн улсын сайн туршлага, тулгарч буй асуудлуудын талаар хэлэлцэж байна.

Тус хуралд Монгол улсаас ЮНЕСКО-ийн Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны нарийн бичгийн дарга, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Золзаяа, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн М.Халиун нар оролцож “Digital Transformation and Digital Literacy in Mongolia” сэдвээр илтгэл тавилаа.