“ICT-EXPO-2019” ҮЗЭСГЭЛЭН 9-Р САРЫН 27, 28, 29-НЫ ӨДРҮҮДЭД МИШЭЭЛ ЭКСПО ТӨВД БОЛНО

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2019” үзэсгэлэн 9-р сарын 27-29-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болно. Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 13 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.  Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулна. 

           Үзэсгэлэнгийн бүртгэл www.ictexpo.mn сайтаар явагдана. Үзэсгэлэнд оролцогч төр, хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаандаа харилцаа холбоо, мэдээллийн технологийн ахиц дэвшлийг  хэрхэн нэвтрүүлж байгааг  шалгаруулж урамшуулан, олон нийтэд таниулдаг уламжлалтай. Үүний дагуу оролцогч байгууллагуудыг дараах 10 төрөлд материалаа ирүүлж, үзэсгэлэнд идэвхитэй оролцохыг уриалж байна.

“ICT EXPO – 2019” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХҮРЭЭНД ШИЛДЭГ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

   Нэг. Зорилго

          Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаанд харилцаа холбоо, мэдээллийн технологийн ахиц дэвшлийг амжилттай нэвтрүүлж, шинийг эрэлхийлж, санаачлагатай ажиллаж байгаа байгууллага, хамт олныг урамшуулан олон нийтэд таниулан сурталчлахад оршино.

Хоёр. Хамрах хүрээ

Сонирхсон аж ахуйн нэгж, байгууллага, үзэсгэлэнд оролцогч болон ивээн тэтгэгчид оролцож болно.

Гурав. Шагналын төрөл

  1. ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ
  • ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ, ШИЙДЭЛ
  • ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН
  • ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ
  • ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ КОНТЕНТ
  • ШИЛДЭГ ГАРААНЫ БИЗНЕС – СТАРТ-АП
  • НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙГУУЛЛАГА
  • МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ШИЛДЭГ СУДАЛГАА /хувь хүн байж болно/
  • ИННОВАЦИ, ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА /ХХМТГ НЭРЭМЖИТ/
  1. ШИЛДЭГ ЗОХИОМЖИТ ТАЛБАЙ

Дөрөв. Материал хүлээн авах

  1. Аль төрөлд нэр дэвшиж байгаа талаарх хүсэлтээ холбогдох хавсралт маягтын хамт бэлтгэж  ХХМТГ-т албан бичгээр ирүүлнэ. МАЯГТ ТАТАХ
  • Хүсэлт гаргагч тухайн бүтээлээрээ 1-2 төрөлд нэр дэвшүүлж болно.

Тав. Шалгаруулалт

         ХХМТГ-ын даргын тушаалаар байгуулагдсан комиссын гишүүд нь ирүүлсэн материалыг төрөл тус бүрээр нь судлан, 0-10 хүртэлх оноог өгч, төрөл бүрт хамгийн өндөр оноо авсан оролцогчийг шалгаруулна.

Зургаа. Материал ирүүлэх хугацаа, хаяг:  

  1. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагаас өмнө.
  2. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Энхтайваны гудамж, Сүхбаатарын талбай-1,

Төв шуудангийн зүүн жигүүр, 2 давхар 207 тоот

Цахим хуудас: www.ictexpo.mn , www.cita.gov.mn

Холбогдох мэдээллийг tseveendari@cita.gov.mn, batnasan@cita.gov.mn  хаягаар авна уу. Холбоо барих утас: 11-324969, 11-330784

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР