“ТООН КОНТЕНТ БОЛОН НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИН” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

               Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагаас салбарын залуу судлаачдын судалгааны ажлыг дэмжих, тэдний бүтээлийг сурталчлах, олон нийтийн хүртээл болгох зорилгоор “Young professional and Student Programme” төслийг жил бүр хэрэгжүүлдэг.

             Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Young professional and Student Programme 2019” төслийн хүрээнд Монголын мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарын залуу судлаачид, оюутнуудын дунд “ТООН КОНТЕНТ БОЛОН НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИН” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 9-р сарын 23-наас 10-р сарын 10-ны хооронд зохион байгуулах гэж байна.

            Тус бага хуралд бакалавр, магистрын оюутнууд болон залуу судлаачид оролцох боломжтойгоос бөгөөд илтгэлийг 2019 оны 09 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн 207 тоот-д хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 312835, 88101847 утсаар авна уу.