ТЕНДЕРИЙН УРИЛГА

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Огноо:  2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр, дугаар: Алслагдсан сумдын шилэн кабелийн сүлжээ /Баянхонгор, Баянговь, Баянлиг сум, Говь-Алтай, Дундговь, Дэлгэрхангай, Өлзийт, Тонхил сум, Өвөрхангай, Богд сум, Увс, Тэс сум/, ХХМТГ/201912002
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдыг Алслагдсан сумдын шилэн кабелийн сүлжээ байгуулах, нийт 7 багц бүхий тендерт оролцохыг урьж байна.

    1. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байх ба тендерт оролцогч нь багц тус бүрээр дараах тендерийн баталгааг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаагаар тооцож ирүүлнэ. Үүнд:
    Багцын дугаар Ажлын талбай Тендерийн баталгаа
    Багц 1 ХХМТГ/201912002-1 Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас Баянговь сум, 15,503,400.00 ₮
    Багц 2 ХХМТГ/201912002-2 Баянхонгор аймгийн Баянговь сумаас Баянлиг сум 6,340,700.00 ₮
    Багц 3 ХХМТГ/201912002-3 Говь-Алтай аймгийн Дарви сумаас Тонхил сум 5,777,400.00 ₮
    Багц 4 ХХМТГ/201912002-4 Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас Дэлгэрхангай 10,320,400.00 ₮
    Багц 5 ХХМТГ/201912002-5 Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Өлзийт сум 12,811,900.00 ₮
    Багц 6 ХХМТГ/201912002-6 Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумаас Богд сум 12,931,980.00 ₮
    Багц 7 ХХМТГ/2019120027 Увс аймгийн Малчин сумаас Тэс сум 20,938,220.00 ₮

    (Тендерт оролцогч нь нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлэх боломжтой.)

  1. Цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулна. /www.tender.gov.mn вэб хуудсаас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно/
  2. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) үнэ төлбөргүйгээр дээр дурдсан вэб хуудсаас татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 20,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө.
    1. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
    • Борлуулалтын хэмжээ: 2016, 2017, 2018 оны борлуулалтын орлогын арифметик дундаж нь санал болгож буй дүнгийн 60 хувиас багагүй.
    • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн /зээл судлагдсан байх/ хэмжээ: санал болгож буй дүнгийн 70 хувиас багагүй.
    • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2017, 2018 онууд
    • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2016, 2017, 2018 оны аль нэг жилд нь санал болгож буй дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна.
    1. Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

    Дараах тусгай зөвшөөрөл болон гэрээний нотариатаар баталгаажсан хуулбарыг ирүүлэх

    • “Бүх багц”-д Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ” тусгай зөвшөөрөл;
    • “Багц 7”-д “БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил тусгай зөвшөөрөл /Тусгай зөвшөөрлийг барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу дүйцүүлэн үзнэ.

    Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

    Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

    Тендерийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10.00 цагаас өмнө цахимаар ирүүлэх бөгөөд уг тендерийг 2019 оны 05 дугаар сарын 13ы өдрийн 10.30 цагт нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан нийтийн өмнө нээнэ.