Оюутан залууст “АI стартапуудын хөгжлийн чиг хандлага” сэдвээр сургалт явууллаа

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

ICT энтрепренёр, гарааны бизнесийн тухай олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх чиглэлд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэргэдэх “Бизнес консалтинг” төвтэй хамтран “Entrepreneurship Dialogue” арга хэмжээг оюутан, залуусын дунд улирал тутам зохион байгуулж байгаа билээ. Арга хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын тэргүүний энтрепренёрууд, гарааны бизнес эрхлэгчид оролцож өөрсдийн мэдлэг, туршлага, карьерийн замналаа танилцуулж, оюутан залуустай харилцан яриа өрнүүлдэг. Энэ улирлын арга хэмжээнд Genius Data ХХК-ийг үүсгэн байгуулагч доктор Ц.Түвшинтөр уригдан, “АI стартапуудын хөгжлийн чиг хандлага” сэдвээр хиймэл оюуны тухай, энэ чиглэлд стартапын хөгжлийн талаар сонирхолтой илтгэл тавьж, оролцлоо.

Өмнөх улирлын арга хэмжээнүүдэд itools ХК-ийн захирал А.Баттамир, Unitel группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат зэрэг энтрепренёршипийн тэргүүлэх төлөөллүүд оролцож байсан.

Тус арга хэмжээний үеэр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас МУИС-ийн номын санд шинээр хэвлэгдсэн “Дэлхийн радио холбооны дүрэм тогтоолууд” цуврал номыг хандивласан юм.