БНХАУ-ЫН БАРУУН ХОЙД ПОЛИТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас БНХАУ-ын Баруун хойд политехникийн их сургуульд /NPU/ 2019 оноос элсэн орох Магистрын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

БНХАУ-ын соёл иргэншлийн өлгий нутаг, Торгоны замын төгсгөл болох түүхт Сиан хотод оршдог Баруун хойд политехникийн их сургууль /Northwestern Polytechnical University/ нь БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээлэлийн технологийн яам /MIIT/-ны харьяан дор алсын орон зай, сансар судлал, далайн технологийн инженерчлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургууль юм.

Сансар судлалын сургууль нь 1958 онд байгуулагдсан, 5 факультет, үндэсний хэмжээний 2 том лаборатори, томоохон судалгааны хүрээлэн бүхий нийт 1500 гаруй суралцагчидтай сургууль юм.

Эрчим хүчний сургууль нь 1952 онд байгуулагдаж өдгөө 4 факультет, нэг судалгааны хүрээлэн, хэд хэдэн томоохон лабораториуд, мөн 29 профессор, 100 гаруй эрдэмтэн багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Электроник, мэдээллийн сургууль нь анх Баруун хойд политехникийн их сургуулийн Электрон инженерийн факультет байсан бөгөөд 1958 онд Электроник, мэдээллийн сургууль болж өөрчлөгдсөн байна. Одоогоор тус сургууль нь 4 бакалавр, 11 мастер, 8 докторын зэрэг олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Суралцах чиглэл:

Сургууль Суралцах чиглэл Судалгаа
Сансар судлалын сургууль/ School of Astronautics 081105

Navigation, Guidance and

Control

1.Guidance and Control Systems of Flight Vehicles

2.Flight Control and Simulation Technique

3.Advanced Control Theories and Its Applications

4.Communication, Measurement and Control, Security

and Counterwork Technology of Information

Эрчим хүчний сургууль/ School of Power and Energy 082500

Aeronautical and Astronautical

Science and Technology

1. Propulsion System Design

2. Thermodynamics of Propulsion System

3. Thermodynamics of Turbo Machinery

4. Combustion and Flow of Propulsion System

5. Heat and Mass and Transfer Thermo-Structure

6. Strength, Vibration and Reliability

7. Aero Propulsion System Control

8. Measurement, Thermal Engineering Information

Processing, Condition Monitoring and Fault Diagnosis

Электроник, мэдээллийн сургууль/ School of Electronics and Information 081000 Information and Communication Engineering 1.Theory and Technology for Signal, Image and

Information Processing

2.Sensing Signal Information Acquisition and

Processing

3.Intelligent Sensing, Target Recognition, and

Information Warfare

4.Theory and Technology for Communication Systems

5.Wireless Communication, Multimedia Communication

and Networking Technology

6.Satellite Navigation and Positioning Technology

7.Industrial Informatization

8.Image Processing and Visualization Technology Remote Sensing and Geo-Information System (RS&GIS)

Хугацаа:  1 жил 9 сар

Тэтгэлэгийн хамрах хүрээ:

  • Сургалтын төлбөр;
  • Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу мастерын хөтөлбөр сард 3000 юань);
  • Гэнэтийн осол эмчилгээний үеийн даатгалын төлбөр (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу);
  • Тус сургууль нь Хятадын Засгийн газрын бусад тэтгэлэгт тэнцээгүй өргөдөл гаргагчийг өөрийн сургуулийн тэтгэлэгт хамруулах боломжтой. Сарын тэтгэлэг 2000 юань/

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар MASTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 35 нас хүрээгүй байх;
  • Бакалаврын зэрэгтэй байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;
  • Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;

Бүрдүүлэх материал:

  • Өргөдлийн маягт (http://www.campuschina.org цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр маягтыг бөглөж хэвлэнэ. Маягтыг бөглөхдөө төрөл хэсэгт Type B, агентын дугаар хэсэгт 10699 нөхөж оруулна.)
  • Цээж зураг 1%
  • Дипломын болон дүнгийн хуудсын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
  • Их сургуулийн хоёр багшэсхүлпрофессорын тодорхойлолт;
  • Ажлын газрын тодорхойлолт;
  • Суралцах төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 500-аас доошгүй үгтэй зохиомж)
  • Бүтээл, судалгааны ажлын жагсаалт
  • Англи хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ
  • Гадаад паспортын хуулбар
  • Эрүүл мэндийн үзлэг болон цусны шинжилгээний хуудасны хуулбар /татах/

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр

Дэлгэрэнгүй мэдээллийг  329236 утсаар болон foreignrelation@cita.gov.mn цахим хаягаар эсхүл ЭНДээс үзнэ үү.

 Харилцаа холбоо, мэдээллийн технолгийн газар