БНХАУ-ЫН ХАРБИНЫ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас БНХАУ-ын Харбины Технологийн дээд сургууль /Harbin Institute of Technology/-д 2019 оноос элсэн орох Доктор (PhD)-ын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

БНХАУ-ын Харбины Технологийн дээд сургууль нь 1920 онд байгуулагдсан шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлийн судалгаа шинжилгээний үндэсний тэргүүлэх их сургууль юм. 2009 онд Харбины Технологийн дээд сургууль нь БНХАУ дахь топ есөн (C9) сургуулийн нэг болсон байна. Хөтөлбөрт хамрагсад Харбины Технологийн дээд сургуулийн Сансар судлалын сургууль, Мехатроникийн инженерийн сургуульд сонгон суралцах болно.

БНХАУ-ын Сансар судлалын яамнаас Хяналтын инженерийн газар, Радио инженерийн газар, Механик инженер болон нислэгийн системийн зураг төслийн газруудыг нэгтгэж 1987 онд байгуулсан Сансар судлалын сургууль нь Хятадын сансар судлалын чиглэлээр судалгааны мэргэжилтнүүд бэлтгэж эхэлсэн хамгийн анхны сургууль юм.

Мехатроникийн инженерийн сургууль нь Харбины Технологийн дээд сургуулийг 1920 онд анх байгуулагдах цагаас үйл ажиллагаагаа явуулж буй ууган сургуулиудын нэг юм.

Суралцах чиглэл:

Сургууль

 

Суралцах чиглэл Судалгааны чиглэл
Сансар судлалын сургууль/School of Astronautics

 

0811 Control Science and Engineering 1. Navigation, Guidance and Control

2. Control Theory and Control Engineering

3. Detection Technology and Automatic Equipment

4. Pattern Recognition and Intelligent System

5. Systems Engineering

0825 Aeronautical and Astronautical Science and Technology 1.Aircraft System Optimization Design and Simulation

2. Deep Space Probe Landing and Return

3. Space Structure Dynamics and Control

4. Effect of Space Environment and Protection

Мехатроникийн инженерийн сургууль

/Mechatronics Engineering

0825 Aeronautical and Astronautical Science and Technology 1. Space Structure and Control

2. Aerospace High Precision Manufacturing Technology

3. Space Robot Technology

4. Space of Special Processing Technology

5. Aircraft Digital Manufacturing Technology

6. Aircraft Ground Simulation and Testing Technology

Хугацаа:  4 жил

Тэтгэлэгийн хамрах хүрээ:

  • Бүртгэлийн хураамж;
  • Сургалтын төлбөр;
  • Сургуулийн дотуур байрны төлбөр;
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу докторын хөтөлбөр 3500 юань);
  • Эрүүл мэндийн даатгал жилд 800 юань;

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх,
  • Бие бялдрын хувьд эрүүл байх;
  • DOCSTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх
  • Магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх чадвар эзэмшсэн байх;
  • Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Өөр бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдлийн маягт (https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр маягтыг бөглөж хэвлэнэ. Маягтыг бөглөхдөө төрөл хэсэгт Type B, агентын дугаар хэсэгт 10213 нөхөж оруулна.)
  • Цээж зураг 1%
  • Дипломын болон дүнгийн хуудсын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
  • Их сургуулийн хоёр багшэсхүлпрофессорын тодорхойлолт;
  • Суралцах төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 800-аас доошгүй үгтэй зохиомж байх бөгөөд http://studyathit.hit.edu.cn/en/academic/program/view?id=17 орж форматыг татан авна.)
  • Англи хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ (TOEFL-ийн 80 оноо эсхүл IELTS5-аас дээш эсхүл их, дээд сургуулийн сертификат, гэрчилгээ)
  • Гадаад паспортын хуулбар
  • Эрүүл мэндийн үзлэг болон цусны шинжилгээний хуудасны хуулбар /татах/

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр

Дэлгэрэнгүй мэдээллийг  329236 утсаар болон foreignrelation@cita.gov.mn цахим хаягаар эсхүл ЭНДээс үзнэ үү.

 Харилцаа холбоо, мэдээллийн технолгийн газар