Дрон технологийн боломжуудыг танилцууллаа

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Мэдээлэл, технологийн үндэсний парк, “Hobby zone” ХХК, дроны томоохон үйлдвэрлэгч DJI нар хамтран “Enterprise Drone” буюу тусгай зориулалтын дрон танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.  Энэ үеэр дроны хөгжлийн чиг хандлага, ач холбогдол, хэрэглээний боломжуудыг  танилцуулсан юм.

Дрон буюу алсын жолоодлогот нисэх төхөөрөмжийг анх 1933 онд АНУ “Хатан зөгий” нэртэйгээр зохион бүтээн цэргийн зориулалттай ашиглаж эхэлжээ. 1934 оноос 1943 он хүртэл Их Британий хатан хааны тэнгисийн цэргийн нисэх хүчинд DH82A загварын “Барын цагаан эрвээхэй” гэж нэрлэгддэг радио удирдлагатай дроныг хэрэглэдэг байсан байна.

Дрон технологийн хөгжил дэвшил өнөө үед энгийн хэрэглээнд ашиглагдахаас гадна тусгай зориулалтын байдлаар өргөн хэрэглэгдэж, хүний үйл ажиллагаагаар тодорхойлох боломжгүй нөхцөл байдал, эрсдэлийг өндөр нарийвчлалтай тогтоохын зэрэгцээ энтертайнмент, хөдөө аж ахуй, боловсрол, батлан хамгаалах, уул уурхай, үйлчилгээ, байгал орчин хамгаалал, барилга, хот байгуулалт, зам тээврийн салбарт илүү өргөнөөр ашиглаглаж байна.  АНУ-ын байгууллагууд үйл ажиллагаандаа дроныг нэвтрүүлэх нь сүүлийн 2 жил 552 дахин өсжээ. Мөн АНУ-ын хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүд 2025 он гэхэд 20,000 дроныг жил бүр ашиглалтад оруулан үйл ажиллагаандаа ашиглах тооцооллыг гаргаад байна.

“Enterprise Drone” арга хэмжээний үеэр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд дронуудыг танилцуулснаас гадна монгол улс дах дроны хэрэглээний талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.