ТЕНДЕРИЙН УРИЛГА

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Огноо: 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр

 Тендер шалгаруулалтын нэр: Сансрын холбооны Кэй юү (Ku) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх.

Тендер шалгаруулалтын дугаар: ХХМТГ/201911001

  1. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдыг Сансрын холбооны Кэй юү (Ku) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 7 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”ын дагуу зохион байгуулна.
  3. Цахим тендер шалгаруулалтад оролцох этгээд 50,000 төгрөгийн хураамжийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр цахим төлбөрийн системээр дамжуулан төлнө.
  4. 4. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерт оролцогч нь багц тус бүрээр дараах тендерийн баталгааг ирүүлнэ. Үүнд:
Багцын дугаар Газарзүйн бүсчлэл Төсөвт өртөг
Багц 1 ХХМТГ/201911001-1 Баруун бүс Төсөвт өртгийн 2 хувиар
Багц 2 ХХМТГ/201911001-2 Зүүн бүс Төсөвт өртгийн 2 хувиар
Багц 3 ХХМТГ/201911001-3 Хангайн бүс Төсөвт өртгийн 2 хувиар
Багц 4 ХХМТГ/201911001-4 Төвийн бүс Төсөвт өртгийн 2 хувиар
Багц 5 ХХМТГ/201911001-5 Улаанбаатар Төсөвт өртгийн 2 хувиар

Тендерт оролцогч нь нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлэх боломжтой.

  1. 5. Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Доорх тусгай зөвшөөрөл, гэрээний нотариатаар баталгаажсан хуулбарыг ирүүлэх. Үүнд:

а.  Радио давтамж ашиглах

б.  Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх

  1. 6. Тендерийг 2019 оны 3 дугаар сарын 07ы өдрийн 10.00 цагаас өмнө цахимаар ирүүлэх бөгөөд тендерийг 2019 оны 3 дугаар сарын 07ы өдрийн 10.30 цагт нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан нийтийн өмнө нээнэ.
  2. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
  3. Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг, мэдээллийг http://tender.gov.mn/ цахим хуудсаас авна уу.