Тусгай зориулалтын дрон танилцуулах арга хэмжээ болно

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Мэдээлэл, технологийн үндэсний парк, “Hobby zone” ХХК, дроны томоохон үйлдвэрлэгч DJI нар хамтран “Enterprise Drone” буюу тусгай зориулалтын дроны хөгжлийн чиг хандлага, ач холбогдол, хэрэглээ, боломжуудыг танилцуулах хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, тусгай зориулалтын чиг үүргийн газрууд оролцохоос гадна дроны хөгжил, технологийн дэвшил, хэрэглээний ач холбогдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Дроны хөгжил дэвшил өнөө үед энгийн хэрэглээнд ашиглагдахаас гадна тусгай зориулалтын байдлаар өргөн хэрэглэгдэж хүний үйл ажиллагаагаар тодорхойлох боломжгүй нөхцөл байдал, эрсдэлийг өндөр нарийвчлалтай тогтоон эрчим хүчний, онцгой байдал, газар тариалан, худалдаа үйлчилгээний салбаруудад ашиглагдаж эхлээд байна.