ТЕНДЕРИЙН УРИЛГА

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Огноо: 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Сансрын холбооны Кэй юү (Ku) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хязгаарлагдмал тендерийн баримт бичиг

Тендер шалгаруулалтын дугаар: ХХМТГ/201804020

  1. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдыг Сансрын холбооны Кэй юү (Ku) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хязгаарлагдмал тендерийн баримт бичиг, ХХМТГ/201804020 үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.
  2. Тендерийн бичиг баримт /болон нэмэлт хувь/-ын иж бүрдэл бүрийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 төгрөгөөр, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валютаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар –аас худалдан авах боломжтой.
  3. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба багц тус бүрээр дараах баталгаа ирүүлнэ. Үүнд:
Багц 1 Баруун бүс Төсөвт өртгийн 2 хувиар
Багц 2 Зүүн бүс Төсөвт өртгийн 2 хувиар
Багц 3 Хангайн бүс Төсөвт өртгийн 2 хувиар
Багц 4 Төвийн бүс Төсөвт өртгийн 2 хувиар
Багц 5 Улаанбаатар Төсөвт өртгийн 2 хувиар

Тендерт оролцогч нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлэх  боломжтой.

  1. Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Дараах тусгай зөвшөөрөл болон гэрээний хуулбарыг ирүүлэх /нотариатаар баталгаажуулсан байх/. Үүнд:

а.  Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх

б.  Радио давтамж ашиглах

  1. Тендерийг 2018 оны 12 дугаар сарын 03ы өдрийн 10.00 цагаас өмнө Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, 203 тоотод ирүүлэх бөгөөд тендерийг 2018 оны 12 дугаар сарын 03ы өдрийн 10.30 цагт уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан нийтийн өмнө нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар холбогдон авч болно.

 Хариуцсан мэргэжилтэн: Ш.Самданжамц

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Сүхбаатарын талбай 1, Төв шуудан, 203 тоот

Харилцах утас:11-330781, 11-331621

Цахим хаяг: www.cita.gov.mn

И-мэйл: samdanjamts@cita.gov.mn