“ХҮҮХДИЙН ЭРХ БА БИЗНЕСИЙН ЗАРЧИМ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтыг хүүхдийн эрх ба бизнесийн зарчим тэдгээрийн уялдаа холбоог хангах, хянах төрийн зохицуулалт, байгууллагын хүүхэд хамгааллын бодлого ба эцэг эхийн зөвлөл агуулгын хүрээнд явууллаа.Хүүхдэд ээлтэй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор улс орнууд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын Конвенцид нэгдэн орж, хүүхдийн эсэн мэнд амьдрал, хөгжлийг баталгаатай хангах үүргийг биелүүлэхээ амладаг. Тэгвэл манай улс энэхүү конвенцид нэгдэж, ХХТХ-ийн 17.1-д Төрийн байгууллага хуульд заасан чиг үүргийн хүрээнд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулна, 17.1.1-д хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхдээ тус тусын хуулиар заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, хамтран ажиллахаар заасан. Мөн Хүүхдийн эрх, аюулгүй байлыг хангах тухай 01 тоот албан даалгавар гарч, төрийн байгууллагууд хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийн онцлог, хүмүүжлийн аргын  чиглэлээр сургалт, мэдээлэл тогтмол зохион байгуулж, байгууллага бүр “ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ” байгуулж, “ХҮҮХЭД ХАМГААЛАЛЫН БОДЛОГО”-ыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Түүнчлэн албан тушаалтны сахилга, хариуцлагыг өндөржүүлж, хүүхэд хамгааллын асуудлыг шуурхай зохион байгуулах, дотоод гадаад орчинд эрсдэлийн үнэлгээ хийж, хүүхэд хамгааллын асуудлаар алдаа гаргасан ажилтанд хариуцлага тооцож, зохих талд мэдээлж ажиллах үүрэг хүлээдэг байна.

“ХҮҮХДИЙН ЭРХ БА БИЗНЕСИЙН ЗАРЧИМ”  сургалт