“Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай” болон “Өгөгдөл хамгаалах тухай” хуулийн төслүүдийн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай” болон “Өгөгдөл хамгаалах тухай” хуулийн төслүүдийн олон нийтийн хэлэлцүүлгийг 2018 оны 9-р сарын 24-ний өдөр Хуульзүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

12:00-14:00 цагт “Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай”, 15:00-17:00 цагт “Өгөгдөл хамгаалах тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй тул та бүхэн эдгээр хуулийн хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож санал, бодлоо хуваалцана уу.

Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй хүмүүс 330784 дугаарын утсаар урьдчилан бүртгүүлнэ үү.

Хуулийн төсөлтэй танилцах:

tsahim-medeelliin-ayulgui-baidliin-tuhai-huuliin-tusul

ugugdul-hamgaalah-tuhai-huuliin-tusul