Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-г шинэчлэн баталлаа

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

ХХМТГ-ын даргын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/104 тоот тушаалаар “Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-г шинэчлэн баталлаа.

Өмнө нь дэд бүтцийн хөгжлийн сайдын 2000 оны 05 сарын 11 өдрийн №159 тушаалаар анхны ”Монгол Улсын цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтын ерөнхий төлөвлөгөө”, ХХМТГ-ын даргын 2010 оны 07 сарын 23 өдрийн №106 тушаалаар “Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө” –г тус тус баталсан байдаг.

Шинэчлэн батлагдсан Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг дараах холбоосоор үзнэ үү.

dugaarlaltiin-negdsen-tuluvluguu-uzeh