Байгууллагын фэйсбүүк хуудсыг хэрхэн үр дүнтэй хөтлөх талаар сургалт явууллаа

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Фэйсбүүк группын төлөөлөгчид 9-р сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлан төрийн байгууллагын удирдлагуудтай албан ёсны уулзалт хийж, өнөөдөр мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын хэмжээнд  нийт  2,1 сая  фэйсбүүкийн хэрэглэгчид байгаа бөгөөд  УБ хотын 15-20 насныхны 96% нь өдөр бүр фэйсбүүк-т ордог гэсэн судалгаа байдаг.

Тус группын Улс төр, засгийн газрын олон нийттэй харилцах менежер Рой Тан фэйсбүүкийн зохистой хэрэглээ, албан байгууллагуудын фэйсбүүк хуудсын хөгжүүлэлтийн талаарх сургалтыг төрийн болон хувийн хэвшлийн компаниудын вэб хуудас хөгжүүлэгчид, пэйж хуудас хөтлөгчдийг хамруулан явууллаа.

Сургалтаар байгууллагын пэйж хуудсыг үр дүнтэй хөтлөх, оруулсан мэдээ мэдээллийнхээ хүртээмжийг нэмэгдүүлэхэд  хэрхэн анхаарах талаар танилцууллаа.  Мөн мэдээллийн аюулгүй байдлаа хангах, ямар төрлийн контент хүмүүст хамгийн их хүрдэг талаар болон сургалтанд оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өгч, харилцан ярилцлаа.