“ICT-EXPO-2018” ҮЗЭСГЭЛЭН МИШЭЭЛ ЭКСПО ТӨВД 9-Р САРЫН 30, 10-сарын 1,2-НИЙ ӨДРҮҮДЭД БОЛНО

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2018” үзэсгэлэн 9-р сарын 30-наас 10-р сарын-1,2-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болох гэж байна. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулдаг уг үзэсгэлэнг энэ жил Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор  12 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

“ICT-Expo” үзэсгэлэн нь олон нийтэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн сүүлийн  үеийн дэвшилтэт технологи, ололт амжилтыг бодитойгоор таниулан сурталчилдаг, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид, иргэд, аж ахуйн нэгж, гарааны компаниудад хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй уулзах боломжийг  олгодог арга хэмжээ болдгоороо онцлогтой.

Үзэсгэлэнд оролцогчдын тоо жилээс жилд өсч байгаа бөгөөд Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын байгууллагууд шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүн  үйлчилгээгээ иргэд олон нийтэд танилцуулж, үйл ажиллагаагаа сурталчилдаг энэхүү арга хэмжээнд оролцохыг хүссэн байгууллагууд www.ictexpo.mn сайтад хандан, цахимаар бүртгүүлэх боломжтой.