ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

 

  1. Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь “Иргэдэд тоон гарын үсгийн хэрэглээг таниулах, ашиглах чадварын сайжруулах, сургалт, судалгаа, сурталчилгаа” ХХМТГ/201804009 дугаар бүхий зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Иргэдэд тоон гарын үсгийн хэрэглээг таниулах, ашиглах чадварын сайжруулах, сургалт, судалгаа, сурталчилгаа”-ны ажил болно.
  3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон зөвлөх сонгох чанарын үнэлгээний аргыг үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.
  4. Тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
  5. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг цахим системээр ирүүлнэ.
  6. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
  • Бренд реклам, 2D, 3D реклам, уран сайхны кино, баримтат нэвтрүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байх;
  • Зөвлөх хуулийн этгээдийн танилцуулга, гэрчилгээний хуулбар;
  • Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл;
  • Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /Зөвлөхийн баг нь 8-аас доошгүй гишүүнтэй байх бөгөөд Бренд реклам, 2D, 3D реклам, уран сайхны кино, баримтат нэвтрүүлгийн чиглэлээр 8–аас дээш жилийн ажлын туршлагатай байх/
  • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого нь 200 саяаас дээш байх/; /2016, 2017 оны санхүүгийн тайлан аудитаар баталгаажуулсан байх, 2016, 2017 оны татварын байгууллагын тодорхойлолт ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14.1.2 – т заасны дагуу Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй бол эрх бус гэж үзнэ.
  • Бие даан гүйцэтгэх чадвартай байх ёстой
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (Ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, техник, технологи талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
  2. Гадаадын этгээд оролцох эрхгүй.
  3. Дотоодын давуу эрх олгохгүй.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 07-р сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минут хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 07-р сарын  06-ны өдрийн 10 цаг 00 минут-ны дотор ирүүлнэ үү.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн мэргэжилтэн Н.Пүрэвзул

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 1

Харилцах утас: 11-323947, факс: 11-322347

Өрөөний дугаар: 404

И-майл: purevzul@cita.gov.mn

www.tender.gov.mn, www.cita.gov.mn, www.usof.gov.mn