“ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ОРБИТЫН БОЛОН РАДИО ДАВТАМЖИЙН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Олон улсын сансрын холбооны Интерспутик байгууллагын Удирдах зөвлөлийн болон Үйл ажиллагааны хорооны ээлжит хурал 2018 оны 6-р сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болж өндөрлөсөн.Тус хуралд Интерспутникийн гишүүн 20 орчим орны төлөөлөгчид оролцож гишүүн орнуудын нийгэм эдийн засаг, соёлын харилцаанд дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцсэн.  Энэхүү арга хэмжээний үргэлжлэл болон Интерспутник олон улсын байгууллагаас манай улсын хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор харилцаа холбооны хиймэл дагуулын радио давтамжийн тооцоолол, олон улсын зохицуулалтын  талаарх ахисан түвшний сургалтыг 2018 оны 6-р сарын 25-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. 

Сургалтыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нээж үг хэллээ.

Гурав хоногийн турш үргэлжлэх энэхүү сургалтанд манай улсын хиймэл дагуул, радио давтамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй байгууллагын инженер, техникийн ажилтнууд хамрагдаж байна.

Уг сургалтаар манай улсын инженер, техникийн ажилтнууд харилцаа холбооны хиймэл дагуулын олон улсын зохицуулалт болон техникийн тооцооллын талаар мэдлэг олж авах юм. Сургалтаар Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас хөгжүүлдэг програм хангамж болон зохицуулалтын үйл ажиллагаанд хэрхэн оролцох талаар практик сургалт болон дадлага ажил хийгдэж байна.