ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

2018.05.31

  1. Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Монгол Улсад шуудангийн нэгдсэн код бий болгоход шаардлагатай суурь судалгаа ХХМТГ/201804012 дугаар бүхий зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монгол Улсад шуудангийн нэгдсэн код бий болгоход шаардлагатай суурь судалгаа-ны ажил болно.
  3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон зөвлөх сонгох хосолмол бага үнийн үнэлгээний аргыг үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.
  4. Тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
  5. Цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын /www.tender.gov.mn-ээс үзнэ үү/ дагуу зохион байгуулна.
  6. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг цахим системээр ирүүлнэ.
  7. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
  • Мэдээлэл технологи, харилцаа холбооны чиглэлийн их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагын аль нэг байх;
  • Зөвлөх хуулийн этгээдийн танилцуулга, гэрчилгээний хуулбар;
  • Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл;
  • Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /Зөвлөхийн баг нь 5-аас доошгүй гишүүнтэй байх/;
  • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /2016, 2017 оны санхүүгийн тайлан, татварын байгууллагын тодорхойлолт ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14.1.2 – т заасны дагуу Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй бол эрх бус гэж үзнэ.
  • Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (Ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
  2. Гадаадын этгээд оролцох эрхгүй.
  3. Дотоодын давуу эрх олгохгүй.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 06-р сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минут хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 06 -р сарын  11-ний өдрийн 10 цаг 00 минут-ны дотор ирүүлнэ үү.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн мэргэжилтэн Н.Пүрэвзул

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 1

Харилцах утас: 11-323945, факс: 11-322347

Өрөөний дугаар: 404

И-майл: purevzul@cita.gov.mn

www.tender.gov.mn, www.cita.gov.mn, www.usof.gov.mn