“ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ҮЕИЙН ХОЛБОО ЗОХИОН БАЙГУУЛАЛТ” СЭДЭВТ ДАДЛАГА СУРГУУЛЬ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮРГЭЛЖИЛЛЭЭ

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Онцгой байдлын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран  зохион байгуулж буй “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт” сэдэвт дадлага сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Дадлага сургуульд  ОБЕГ, ХХМТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний Дата төв, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, МҮОНРТ, Монгол шуудан, Монголын цахилгаан холбоо, Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл, Монвсат ХХК, болон Монгол HD,  Улаанбаатар телевиз, MGL радио 102,1 зэрэг 16 байгууллагын 80 орчим  ажилтан, алба хаагчид хамрагдаж байна.

Болзошгүй эсрдэл, гамшгийн үед бэлэн байх, биедээ авч явах эд зүйлс болоод  хэрхэн ашиглах талаар дадлага сургалт явууллаа.