“ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ҮЕИЙН ХОЛБОО ЗОХИОН БАЙГУУЛАЛТ” СЭДЭВТ 3 ӨДРИЙН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Онцгой байдлын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран  зохион байгуулж буй “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт” сэдэвт дадлага сургууль эхэллээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга нь Гамшгаас хамгаалах мэдээлэл харилцаа холбооны улсын албаны даргын үүргийг гүйцэтгэж холбогдох арга хэмжээг авч ажилладаг.

Үүнтэй холбоотойгоор газар хөдлөлтийн гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт сэдэвт дадлага сургуулийг ОБЕГ, ХХМТГ хамтран зохион байгуулж байна. Дадлага сургуульд  ОБЕГ, ХХМТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний Дата төв, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, МҮОНРТ, Монгол шуудан ХК, Монголын цахилгаан холбоо ХК, Мобиком корпораци ХХК, Юнител групп ХХК, Скайтел групп ХХК, Жи-Мобайл ХХК, Монвсат ХХК, болон Монгол HD,  Улаанбаатар телевиз, MGL радио 102,1 зэрэг 16 байгууллагын 80 орчим  мэргэжилтэн хамрагдаж байна.

Газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед харилцаа холбоо тасрах эрсдэлтэй тул болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, бэлэн байдлыг хангах, газар хөдлөлтийн гамшгийн үеийн холбоо зохион байгуулалтын оновчтой шийдлийг гаргаж гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөнд тусгаж ажиллах юм байна.

Монгол Улсын хэмжээнд 17 аймгийн нутагт 100 гаруй Улаанбаатар хотод 30 орчим газар хөдлөлт бүртгэх станц ажиллаж байна. Эдгээр станцууд үүрэн телефоны 3G болон 2G сүлжээгээр дамжуулан 3-5 минутын дотор газар хөдлөлтийн мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн үндэсний мэдээллийн төвд дамжуулдаг байна. Монгол орны нутаг дэвсгэрт тохиолдож буй газар хөдлөлт тоо нэмэгдэж, сүүлийн хоёр  жилд газар хөдлөлтийн идэвхжилт, эрсдэл 1,3-2,1 дахин өссөн бол 2017 онд 2.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 77 удаа тохиолдож, 21 удаагийн газар хөдлөлт нь томоохон хот, суурин газрын оршин суугчдад мэдрэгдсэн байна.