“ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БОЛОН БЛОКЧЕЙН ТЕХНОЛОГИ” СЭДЭВТ СЕМИНАР БОЛЛОО

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Монгол улсын засгийн газар төрийн үйлчилгээг цахимжуулж, түргэн шуурхай үйлчилдэг болох зорилт тавин ажиллаж байгаа билээ. 2018 оны 05-р сарын 17,18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БОЛОН БЛОКЧЕЙН ТЕХНОЛОГИ” сэдэвт семинарыг зохион байгууллаа. Тус семинарт Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат болон яам агентлагийн удирдлага, бодлого төлөвлөлтийн мэргэжилтнүүд оролцлоо.

Семнарт блокчейн технологийг нэвтрүүлсэн АНУ, БНСУ, Малдав улсын эрдэмтэн судлаачид уригдан ирж оролцож өөрийн улсдаа нэвтрүүлсэн тэргүүн туршлагаасаа хуваалцсан юм.

Энэ удаагийн семинарыг ЗГХЭГ, ХХМТГ хамтрын зохион байгуулж Ухаалаг засаг төслийн нэгж, Үндэсний дата төв УТҮГ, МеGO, Монголын цахим засгийн төв дэмжиж ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газраас цахим засаглалыг хөгжүүлэх, төрийн үйчилгээг ухаалаг, хялбар болгоход анхаарч томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хөгжүүлж цаасгүй технологи, цаг зав хэмнэсэн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

ашид төрийн үйлчилгээг цахимжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Цахим бодлогыг түр хороо” байгуулах асуудлыг УИХ хэлэлцэх гэж байна. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу цахим засгийг хөгжүүлэх, тоон технологийг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэн төвтэй хэлбэрт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна