ТЕНДЕРИЙН УРИЛГА – Шилэн кабелийн сүлжээнд холбох /Баян-өлгий, Булган сум/, ТН-02/18

 In Мэдээ мэдээлэл

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018 оны 4 дүгээр сарын 18

Тендер шалгаруулалтын нэр, дугаарШилэн кабелийн сүлжээнд холбох  /Баян-өлгий, Булган сум/,  ТН-02/18

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Шилэн кабелийн сүлжээнд холбох  /Баян-өлгий, Булган сум/ төслийн зураг, төсөв, угсралт, суурилуулалтын ажлыг түлхүүр гардуулах нөхцлөөр хийж гүйцэтгүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

  1. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
  2. Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тендер тул tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
  3. Цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын /www.tender.gov.mn-ээс үзнэ үү/ дагуу зохион байгуулна.
  4. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө.
  5. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • Борлуулалтын хэмжээ: 2015, 2016, 2017 оны борлуулалтын орлогын арифметик дундаж нь төсөвт өртгийн дүнгийн 70 хувиас багагүй.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртөгийн 70 хувиас багагүй.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2015, 2016, 2017 оны аль нэг жилд нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна 
  1. Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Дараах тусгай зөвшөөрөл болон гэрээний нотариатаар баталгаажсан хуулбарыг ирүүлэх

  • Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл / БА-2.1 заалт /
  • Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын тусгай зөвшөөрөл

Тендерийн хамт 10’000’000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Тендерийг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15.00 цагаас өмнө  ирүүлэх бөгөөд тендерийг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15.30 цагт нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан нийтийн өмнө нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Харилцоо холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын хэлтсийн

Мэргэжилтэн  Д.Жавхлан 

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 1

Харилцах утас/факс:11331621/330780

Өрөөний дугаар: 203

www.tender.gov.mn, www.cita.gov.mn