Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын спорт наадмын удирдамж шинэчлэгдлээ

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

ХХМТ-ийн салбарын спорт наадмын удирдамжтай холбоотойгоор 2018-04-20-ний өдөр Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл компаниудаас төлөөлөл ирцгээж дараах асуудлаар хэлэлцлээ. Үүнд:

  1. Сагсан бөмбөгийн спорт дээр Хөгжлийн лиг, Спрайт лигийг бусад 21 аймгийн лиг, Үндэсний супер лиг, МСБХ-ны лигтэй дүйцүүлж байгаа нь учир дутагдалтай тул өмнөх жилүүдийнхээ жишгийн дагуу зохион байгуулах.
  2. Спорт наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй Хөл бөмбөгийн тэмцээний тоглох талбай болох 34, 41-р сургуулийн талбай нь стандарт бус, үзэгчид, хөгжөөн дэмжигчидийн суудалгүй, өмнөх жилүүдэд стандарт талбайд зохион байгуулагдаж хэвшсэн тул стандарт талбайд зохион байгуулах.
  3. Дэлхийн түвшинд хурдацтайгаар хөгжиж буй цахим спортын төрлийг уламжлал ёсоор цаашид жил бүр зохион байгуулах
  4. Тэмцээний бооцооны төлбөр жил болгон нэмэгдэж байгаа хэдий ч зохион байгуулалт улам муудаж байгаа тус уг асуудлыг сайжруулах тал дээр анхаарал хандуулах.

Эдгээр асуудлуудыг хэлэлцэж тэмцээний удирдамжийн дараах заалтуудад өөрчлөлт орсон бөгөөд тэмцээний төрөл тус бүр дээрх нарийн заалтуудын 2018 оны 04 сарын 27-ны өдөр болон техникийн зөвөлгөөний хурал дээр нарийн хэлэлцэхээр боллоо. Үүнд:

  1. 2 дугаар заалт дээр Сагсан бөмбөгийн тамирчдын тоог 9 байсныг 12, Хөл бөмбөгийн тамирчдын тоог 12 байсныг 15 болгож албан ёсоор Цахим спортын төрлийг оруулж тамирчдыг 6 байхаар оруулав.
  2. Сагсан бөмбөгийн 3.1.1 дүгээр заалт дээр эрэгтэй 8 минут байсныг 10 минут, эмэгтэй 6 минутыг 8 минут болгосон. Мөн тус заалт дээр 2-р үеийн сүүлийн 2 минутанд довтолгооны 24 секундыг тооцохоор оруулсан.
  3. Сагсан бөмбөгийн 3.1.3 дүгээр заалтаас МҮСБХолбооны Хөгжлийн лигийг хасаж “Талбай дээр МСБХолбооны Дээд лиг, МҮСБХолбооны Үндэсний сүпер лиг, МҮСБХолбооны 21 аймгийн лигүүдээс нэг тамирчин, МҮСБХолбооны Спрайт супер лигийн нэг тамирчин зэрэг тоглох боломжтой. Хэрвээ дээд лигийн тамирчин байхгүй бол МҮСБХолбооны Спрайт супер лигийн хоёр тамирчин, МҮСБХолбооны Спрайт супер лигийн тамирчин байхгүй тохиолдолд дээд лигийн нэг л тамирчин тоглоно. Мэдүүлэгт дээд лигийн 1, спрайтын 3 тамирчиныг мэдүүлнэ.” гэж өөрчилсөн.
  4. Хөл бөмбөгийн 3.3.3 заалтыг “Мэдүүлэг болон талбай дээр МХБХ-ны дээд лиг болон 1 дүгээр лигийн хоёр тамирчин зэрэг тоглох боломжтой.” гэж өөрчилсөн.
  5. Цахим спортын төрлийн заалтыг 3.7 дугаар хэсэгт 6 заалтаар оруулсан бөгөөд тэмцээнийг Counter-Strike: Global Offensive төрлөөр зохион байгуулах болсон.
  6. 3 заалт дээр “Цахимын төрөлд орж буй тамирчид жигдрэлтийн хувцастай байна” гэж нэмэлтээр оруулсан.
  7. Мөн 9 дүгээр заалт буюу Тэмцээн зохион байгуулагдах хуваарь дээр Хөл бөмбөгийн тэмцээнийг 2018 оны 05 дугаар сарын 5-аас 6-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Цахим спортыг 2018 оны 05 дугаар сарын 6-ны өдөр HYPERLAB esport center дээр зохион байгуулахаар орууллаа.

Мөн тэмцээний бооцоо нь 100% тэмцээний зохион байгуулалт, шагналын санд зарцуулагдаж байгааг үүгээр мэдэгдэж байна.

Тэмцээний удирдамж татах бол ЭНД дарна уу

Байгууллагын товч танилцуулгын маягт татах бол ЭНД дарна уу.

Мэдүүлгийн маягт татах бол ЭНД дарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 403 тоот болон

88111083, 88063030 дугааруудаас лавлана уу.