“Цахим засаглал ба мэдээллийн аюулгүй байдал” нээлттэй хэлэлцүүлэг болох гэж байна

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Хугацаа: 2018 оны 03 дугаар сар 07.

Байршил: Гадаад харилцааны яамны Зөвшилцөх танхим

Зорилго:

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас төрийн байгууллагуудын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, засаглалын ардчилсан, нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай байдлыг идэвхижүүлэх, төрийн үйл ажиллагааны инновацийг дэмжиж, цахим засгийн хөгжлийг боловсронгуй болгох зорилготой “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн төслийг, мэдээллийн аюулгүй байдлыг хангах дэд бүтцийг хөгжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын талаарх ойлголтыг төлөвшүүлэх зорилготой “Мэдээллийн аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн төслийг оролцогч талуудад танилцуулж, нээлттэй хэлэлцүүлж санал авах зорилгоор энэхүү нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хөтөлбөр:

  • 08:50-09:00 Бүртгэл
  • 09:00-09:05 Нээлт МТБЗХ-ийн дарга Б.Билэгдэмбэрэл
  • 09:05-09:20 Цахим шилжилт танилцуулга
  • 09:20-09:50 Цахим засаглал үндэсний хөтөлбөрийн төслийн танилцуулга
  • 09:50-10:40 Хэлэлцүүлэг
  • 10:40-11:00 Цайны завсарлага
  • 11:00-11:30 Мэдээллийн аюулгүй байдал үндэсний хөтөлбөрийн төслийн танилцуулга
  • 11:30-12:20 Хэлэлцүүлэг
  • 12:20-12:30 Нээлттэй өгөгдлийн талаар баримтлах бодлогын чиглэлийн танилцуулга