ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

 In Фото мэдээ

Харилцаа холбооны салбарын Удирдах ажилтнуудын зөвлөгөөн энэ сарын 23-нд Мэдээлэл технологийн үндэсний паркт боллоо. Зөвлөгөөнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Монгол шуудан” “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Радио телевизийн үндэсний сүлжээ” зэрэг байгууллагын төв болон хөдөө орон нутаг дахь нэгжийн удирдлагууд оролцов. Энэ үеэр “Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт”, “Зохицуулалтын хөгжил, чиг хандлага, өнөөгийн байдал”,  “Цахим засаглал, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилт”, “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд, өрсөлдөөн, үнэ тарифын зохицуулалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлэхээс гадна салбарын бодлогын бусад асуудлаар мэдээлэл өглөө.