Хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Харилцаа холбооны тухай”, “Радио долгионы тухай”, “Шуудангийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоот өрөөнд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний 09:00 цагт зохион байгуулна.

Та бүхнийг хэлэлцүүлэгт оролцож саналаа өгөхийг урьж байна. Мөн info@cita.gov.mn хаягаар саналаа ирүүлж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 331621 утсанд холбогдон авна уу.